Гуравдугаар сарын цэцэгс
2018 оны 3 сарын 10

Зураач Ө.Гандуламын “The Соlors of March” бие даасан үзэсгэлэн “Blue Mon” төвийн “Norphei art gallery”-д гуравдугаар сарын 5-нд дэлгэгджээ. Цэцгийн урлан болсон үзэсгэлэн гуравдугаар сарын 25-ныг дуустал  үзэгчдийн хүртээл болно. Түүний уран зургийн бүтээлд реалист, импресионист хэв маяг зонхилдог бол энэ удаад экспресионист хэв шинж тусгалаа олжээ. Үзэсгэлэнд зураачийн 20 гаруй тосон будгийн бүтээл тавигдсан бөгөөд зургийн зохиомж шийдлийг хосолмол болон гурвал маягаар шийдсэнээрээ онцлогтой. Тэдгээр бүтээлээс цэцэг бүхэн амьтай төдийгүй эерэг энергийн орон зайг түгээдэг болох нь мэдрэгдэнэ.

СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн ахлах багш, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Өлзийноровын Гандулам нь уран зураг, график зургийн чиглэлээр уран бүтээл туурвидаг. Тэрбээр ОХУ, БНСУ, Франц, Герман, Белги, Япон зэрэг оронд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байсан.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (14)
  • Retweet (7)
  • 06-20 09:17
    Retweet (6)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 06-20 09:14
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-20 09:04
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 06-20 09:09
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 06-20 09:03
    Retweet (0)
  • 06-20 09:01
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)