Ц.Гарамжав гишүүний тойрогтоо барьсан МАРТ-ын бэлэг
2018 оны 3 сарын 9

                

                

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав өөрийн сонгогдсон тойргийнхоо 31 дүгээр хороонд том бэлэг барьсан байна. Тус  хороо 2000 гаруй цэцэрлэгийн насны хүүхдүүдтэйгээс 120 хүүхэд л   хороондоо ганцхан байдаг 176-р цэцэрлэгт хамрагдаж өдийг хүрчээ. Тэгвэл Ц.Гарамжав гишүүний санаачлагаар 120 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо. 
УИХ-ын 71-р тойрог буюу 1-р хорооллын “Өнөр бүс”-ээс УИХ-д сонгогдсон Ц.Гарамжав гишүүн гэр хорооллын бүсэд хуучин ашиглагддаггүй байсан барилга байгууламжийг ашиглаж зориулалтыг нь өөрчлөн иргэдийн хамгийн их хэрэгцээтэй байгаа цэцэрлэг болгох ажлыг анхлан санаачилж ажил хэрэг болгон ийнхүү хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй болж буйг дуулгахад таатай байна. 

Энэхүү цэцэрлэгийн тухайд төсвийн бус хөрөнгө оруулалттай. “Мөнх Тогтвортой Хөгжил Сан” ТББ-ын санхүүжилтээр гэр хорооллын бүсэд иргэдтэй хамгийн ойр, халаалт дулаан болон инженерийн шугам сүлжээг эко шийдлээр шийдсэн, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй барилгын материал ашигласан зэрэг олон давуу талтай аж. Тус цэцэрлэгийг 252-р цэцэрлэг хэмээх дугаартай нийслэл, орон нутагт хүлээлгэн өгсөн нь хүүхдүүд улсын цэцэрлэгийн стандарт сургалтыг авахаас гадна 31 дүгээр хорооны 18 иргэн шинэ ажлын байраар хангагдаж байгаа юм байна.

Дашрамд өгүүлэхэд, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал олон жилийн туршид тулгамдсан сэдэв байж ирсэн. Гэсэн ч дорвитой, даацтай шийдвэрүүд тэр бүр гарч чадалгүй өнөөдрийг хүрч буй. За харин Ц.Гарамжав гишүүний тухайд сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдэх шаардлага байгаа талаар өөрийн байр сууриа илэрхийлж байдаг. Гэхдээ тэрээр тулгамдсан асуудлыг зүгээр л ярьж хэлээд өнгөрөх биш тодорхой, бодьтой зүйлийг хийж бүтээдэг хүн гэдгээ ийн үйлдлээрээ бататгаж байна. 

120 хүүхэд сургуулийн өмнөх боловсролоор хангагдах эрхтэй болсны цаана 120 өрх айлын амьдралд ахиц дэвшил гарах нь дамжиггүй. Хүүхдээ хараад ажил хийх боломжгүй байсан эцэг эхчүүд ажил хийх цаг боломжтой болсноор тэдгээр айлуудын амьжиргаа дээшилж, гэр бүлийн тулгамдсан асуудлууд дагаад шийдэгдэх биз ээ. Тиймээс төрийн зүгээс хийж хэрэгжүүлэх ёстой ажлыг хувь гишүүнийхээ санаачлагаар хийж, хэрэгжүүлж буй Ц.Гарамжав гишүүнд талархах нь зүй ёсны хэрэг болов уу. 

Тэрээр тойргийнхоо иргэдийн нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болох хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр мөн хэд хэдэн ажлыг санаачлан хэрэгжүүлжээ.Тухайлбал, өнгөрсөн онд мөн л төсвийн бус хөрөнгө оруулалтаар тойргийнхоо 110, 112, 104-р цэцэрлэгүүдийн өвлийн улиралд ашиглагддаггүй сэрүүн өрөөнүүдийг шинчлэн засварлаж, ариун цэврийн болон зөөлөн эдлэлийн, хувцас солих зэрэг өрөө тасалгаатай, дулаан тохилог анги болгон өөрчилж 200 гаруй хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулжээ. 

Энэ мэт шинэ санаа санаачлагыг амьдралд нэвтрүүлснээр төсвийн хөрөнгө оруулалтыг харж цаг алдалгүй цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа бяцхан хүүхдүүд болон тэдний эцэг эхэд шинэ боломж олгож байгаад баяртай байгаагаа дүүрэг, хороо орон нутгийн иргэд, удирдлагууд онцолж байсан юм.

2018 онд СХД-ийн Өнөр бүсэд улс болон гадны хөрөнгө оруулалтаар сургууль цэцэрлэгийн шинэ бүтээн байгуулалт, өргөтгөлийн ажилд 18 тэрбум төгрөгийн ажил эхлэх тухай цэцэрлэгийн нээлтийн үеэр УИХ-ын гишүүн  Ц.Гарамжав мэдэгдсэнийг дуулгая. 
Төрөөс төрсөн тэрбумтнууд олонтой манай улсын тухайд жинхэнэ хөдөлмөр, зүтгэлээрээ өөрийнхөө түүхийг бүтээсэн, тэр хэрээрээ олон айл өрхийн амьдралыг үүрч дүүрч яваа хүмүүс үнэндээ цөөн. Ц.Гарамжав гишүүн бол тэдгээр цөөхөн хүмүүсийн нэг. 
Аливаа зүйлийн хөдөлгөгч хүч нь хүн. Тиймээс хүнээ бодлогоор дэмжих ёстой гэдгийг Ц.Гарамжав гишүүн сайн мэднэ. Тэрчлэн Монгол төрийг түшиж яваа нэгэн түшээ хүний хувиар Монгол хүнийхээ хөгжил, ирээдүйг харсан үйл хэргүүдийг бүтээж яваа нь таатай хэрэг юм. 

Э.САР

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (16)
  • 09-20 00:30
    Retweet (11)
  • Retweet (11)
  • Retweet (6)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 09-20 01:34
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-20 00:02
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 09-20 06:48
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-20 00:54
    Retweet (0)
  • 09-20 00:40
    Retweet (0)
  • Retweet (0)