Шинэ дугаар худалдаанд гарлаа: Хавар цагийн яруухан фэйшн
2018 оны 3 сарын 9

                              

Найм дахь жилдээ уншигчдынхаа гар дээр очиж буй “Гранд” Монголын сэтгүүл зүйд хүн төвтэй сэтгүүл зүй, ёс зүйн стандарт, хотын амьсгаатай шинэ соёл тэргүүтнийг нутагшуулан хэвшүүлэхийг зорилгоо болгон тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар өнөөдрийг хүрч ирлээ.

Оны өмнө 100 дахь дугаарынхаа баярыг “Цэнхэр оймстууд”-тай хамт хийж, манай нийгмийн сэхээтэн давхаргыг нийгмийн хариуцлагад уриалан дуудсан нь мөн л “Гранд”-ын баримталж ирсэн бодлогын нэгээхэн хэсэг байсан билээ.

Энэ бүхнээ онцлоод буй нь хавар цаг, шинэ бүхний эхлэл амьсгалаа нээсэн өдрүүдийн гялбаа гэж болно. Бид цаашид энэ жанжин шугамаа алдахгүйгээр нийтлэлийнхээ бодлогыг уламж сайжруулахын зэрэгцээ чанартай контентоороо сэтгүүл зүйд ялгарах өнцгөө барьсаар байх болно.

Энэ хүртэл бидэнтэй хамт явж ирсэн үнэнч уншигчиддаа талархал илэрхийлье. 104 дэх дугаар мэдээж сар шинийн баяр, Валентины халуухан өдрүүд, хавар цагийн яруухан фэйшн тэргүүтэн зонхилсон залуулаг дугаар болсныг онцлох юун.

Та бүхэн амтархан уншаарай.

Дашрамд 2018 оны 2-р улирлын хэвлэл захиалга орон даяар явагдаж байгаа учир та бүхэн өөрт ойрхон шуудангийн салбараараа захиалан сэтгүүлээ цаг тухайд нь уншаарай. Дөрөвдүгээр сарын дулаахан өдрүүдэд эргэн уулзах хүртлээ түр баяртай.

Хүндэтгэсэн М.УРАНЧИМЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (16)
  • Retweet (14)
  • 06-20 09:17
    Retweet (9)
  • Retweet (9)
  • 06-20 09:36
    Retweet (4)
  • 06-20 09:31
    Retweet (3)
  • 06-20 09:09
    Retweet (3)
  • Retweet (2)
  • 06-20 09:14
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 06-20 09:31
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)