Бүх музей үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ
2018 оны 2 сарын 28

БСШУСЯ-наас 3 дугаар сарын 01-08-ны өдрүүдэд "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг орон даяар зохион байгуулах гэж байна. Энэ өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж. Мөн бүх музей Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргах юм байна.



Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж хэвшүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэрлэжээ.

Улаанбаатар хот дахь үнэгүй үйлчлэх 10 музей:

1. Ан агнуурын музей - Баянгол дүүрэг, Гандантэгчилэн хийдийн урд хаалганаас уруудах замын зүүн талд

2. Богд хааны ордон музей - Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд

3. Г. Жуковын музей - Баянзүрх дүүрэг, Отгонтэнгэр Их сургуулийн баруун талд Г.Жуковын хөшөөний зүүн талд

4. Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей - Чингэлтэй дүүрэг, Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай

5. Монгол цэргийн музей - Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд

6. Монголын үндэсний музей - Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд

7. Театрын музей - Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд

8. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей - Сүхбаатар дүүрэг, Гранд оффис байрны урд талд

9. Чойжин ламын сүм музей - Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд

10. Улаанбаатар хотын түүхийн музей - Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (16)
  • 09-20 00:30
    Retweet (11)
  • Retweet (11)
  • Retweet (6)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 09-20 01:34
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-20 00:02
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 09-20 06:48
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-20 00:54
    Retweet (0)
  • 09-20 00:40
    Retweet (0)
  • Retweet (0)