Сангийн яаманд ХАТУУ ҮГ хэрэгтэй
2018 оны 1 сарын 12

УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн хийж буй ажил сүүлийн үед олны анхаарлыг ихэд татаад байна. Тэрбээр цахим орчин хүүхдэд хэрхэн муугаар нөлөөлж байгааг онцлон авч, томоохон акц үүсгээд байгаа юм. Олон улсын мэргэжлийн байгууллага, докторуудаар багаа бүрдүүлж хүүхдийн эрүүл мэнд, сэтгэцэд заналхийлээд буй ХЭРЭГЛЭЭ-ний асуудалд хууль эрхзүйн хүрээнд оновчтой шийдлийг эрэлхийлж ажиллаж байна. 

Мөн сүүлийн үед овоо дорвитой дуугарч, нийгмийн асуудалд зөв зүйтэй байр суурьнаас хандаад эхэлсэн нь түүний чуулган болоод байнгын хорооны хуралдаанд хэлж буй үгнээс илэрхий харагдаж байгаа юм.

Хамгийн сүүлд л гэхэд чуулганы хуралдаан дээр Сангийн яамруу хандсан нилээн хатуу үг чулуудаж байгаа нь сошиал орчинд хандалт сайтай явж байна.  Тодруулбал, тэрбээр “Агаарын бохирдлын асуудал Засгийн газрын тусгай сангийн хуульд зайлшгүй орох ёстой гэж үзэж байна.  Агаарын бохирдлын эсрэг сангийн төсвийг нүүрсний орлого бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл,  экспортонд гарч байгаа 28 сая тонн нүүрсний 1 тонн тутмаас 1000 төгрөг аваад агаарын бохирдлын төлбөрийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Манай Сангийн яам юунаас орж ирж байгаа ямар орлого вэ, түүнийг юунд зарцуулах вэ гэдгээ ерөөсөө бодлогын түвшинд анхаарахгүй байна. Үүнээс болоод асуудал үүсээд явахыг үгүйсгэхгүй.  Ер нь агаарын бохирдлын төсвийг 100 хувь агаарын төлбөртөө л зарцуулах эрхзүйн орчиндоо нилээн анхааралтай ажиллаач ээ. Төсөв батлагдсанаас хойш эргэж орж ирж байгаа асуудал Сангийн яамны бодлогогүй үйл ажиллагаатай шууд холботой шүү” гэсэн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (102)
  • Retweet (37)
  • Retweet (9)
  • 04-23 13:06
    Retweet (5)
  • Retweet (3)
  • 04-23 13:33
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 04-23 13:26
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 04-23 13:22
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)