Уул, уурхайн яам 2017 онд төлөвлөгөөгөө даван БИЕЛҮҮЛЖЭЭ
2018 оны 1 сарын 12

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр “ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж,  салбарын 2017 оны 12 дугаар сарын мэдээллийг олон нийтэд танилцууллаа.

 Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн болон яам, агентлагийн газар хэлтсийн дарга нар оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Мөн “Эрдэнэс Монгол”ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд нар оролцов.

Төлөвлөгөөг даван биелүүлжээ

  • 2017 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 60 аж ахуйн нэгжтэй Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх тухай гэрээг  шинээр байгуулсан  бөгөөд улсын төсөвт 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 4.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 2017 оны төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг давуулан биелүүллээ. 
  • 2017 оны 12 дугаар  сарын  урдчилсан дүнгээр  47567,3  мян.тн нүүрс олборлож, 40728,63 мян.тн нүүрс борлуулснаас  33320,3  мян.тн нүүрс экспортод гаргаад байна.Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 135,53%, борлуулалт 120,39 %, экспорт 129,1%-ийн  өссөн үзүүлэлттэй байна.
  • Улсын хэмжээнд 2017 онд 8.1 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлож экспортлох төлөвлөгөөтэй бөгөөд “2017 оны төсвийн тухай” хуулиар  борлуулалтын орлогоос улсын төсөвт 191,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүрэгтэй болно.2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 7.62 сая баррель /1.03 сая тонн/ газрын тос олборлон 7.50 сая баррель /1.02 сая тонн/ газрын тосыг экспортолж, улсын төсөвт 198 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төсвийн орлого 103.2%-ийн гүйцэтгэлтэй байна. Тус яамны зүгээс “2017 оны төсвийн тухай” хуулиар хүлээсэн үүргээ давуулан биелүүлээд байна. 2018 онд 8.1 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлож,223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний байдлаар 58.4 мянган баррель /7927 тонн/ тос олборлож, 64.5 мянган баррель /8741 тонн/ экспортлоод байна.
  • Монгол Улсын хэмжээнд 2017 онд нийт 1,5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь 2016 онтой харьцуулахад 271,3 мянган тонноор буюу 22,1 хувиар өссөн байна. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 41 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 67, Аи-92 автобензин 38, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.
  • “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх оны арга хэмжээний хүрээнд алтны сэдэвчилсэн судалгааг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлыг эхлүүлж, алтны нөөцийг өсгөх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэх ажлыг хэрэгжүүлж, Монголбанк болон бусад холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран Монгол алт аяныг зохион байгуулсан. Уг аяны хүрээнд алт олборлолтын хэмжээг 2017 онд 18 тн алт олборлохоос 20.01 тн алт олборлож хөтөлбөрийн үндсэн үзүүлэлтээ давуулан биелүүлээд байна.

Монгол улсын нийт газар нутгийн 7.03 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл  бүхий газар эзэлж байна

2017 оны 12 дугаар сарын  байдлаар Кадастрын бүртгэлийн системд ашигт малтмалын 3162, түгээмэл тархацтай ашигт малтмалын 526 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Эдгээрээс хайгуулын тусгай зөвшөөрөл 1759 байгаа нь нийт газар нутгийн 6 хувь, ашиглалтын тусгай зөвшөөрөл 1403 буюу нийт газар нутгийн 1 хувийг эзлэж байна. Харин түгээмэл тархацтай ашигт малтмалын 526 тусгай зөвшөөрөл  нийт газар нутгийн 0.03 хувьтай тэнцэх бөгөөд Монгол Улсын нийт газар нутгийн 7.03 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газар эзлэж байна. 

2017 онд Ашигт малтмал, газрын тосны газраас 136 тусгай зөвшөөрөл олгосны 64 нь ашиглалтын, 72 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна.

“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 13удаагийн сонгон шалгаруулалтыг 94 талбайд зарлаж 33тусгай зөвшөөрөл олгоод байна.

"Монгол Улсын 1:1000000-ын масштабтай ашигтмалтмалын тархалтын зураг"-ийг шинэчлэн гаргалаа

Монгол Улсад бүртгэгдсэн орд, илрэлийн тоог  2017 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар гаргаж, Металл ба үйлдвэрлэлийн түүхий эдийн ашигт малтмалын 1105 орд, 4692 илрэл, шатах ашигт малтмалын 163 орд, 324 илрэл, барилгын материал, гоёл чимэглэлийн чулуу, эрдэс давсны 909 орд, 1470 илрэлийг багтаасан тайлбар бичигтэй  1:1000000-ын масштабын суурь зураг дээр буулгах боломжтой  орд илрэлийн байршил, товч мэдээлэл бүхий 3 төрлийн зургийн эхийг хэвлэлтэд бэлтгэж гаргалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (16)
  • 01-21 21:21
    Retweet (13)
  • Retweet (5)
  • 01-21 22:19
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 01-21 21:27
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)