Яруу найрагч Х.Тэргэл дэлгэрэнгүй ярилцлага өглөө!
2018 оны 1 сарын 11

Бид та бүхэнд 2018 оны анхны дугаараа өргөн барьж байна. Энэ дугаар бүхэлдээ халуухан байгаа. Нэлээн хурц эхлэл гэсэн үг.

Дугаарын зочноор яруу найрагч Х.Тэргэл уригдсан. Түүнийг фэйсбүүкт тун идэхитэй болохоор та бүхэнд их олон удаа ярилцлага өгчихсөн нээлттэй хүн шиг санагдаж байж магадгүй. Яг үнэндээ бол бүрэн хэмжээний ярилцлага өгч байгаагүй ховор хүн. Илэн далангуй халуухан яриа өрнүүлсэн байгаа. Угийн хурц характертай, зүгээр л фэйсбүүк пост нь үзүүлээд өгдөг гээд бодохоор ямаршуу ярилцлага болсон нь ойлгомжтой.

Энэ дугаарын хамгийн чухал сенсааци “уруул” Б.Ганболд орчуулагч Э.Содонтогос нарын романс. Оюунлаг, оюун санааны элитүүд ханилан сууна гэдэг чухал мэдээ шүү. МУГЖ У.Уранчимэг хүргэнээ хүлээж авсан чимээ, МУГЖ Г.Ариунбаатарын халуун дотно агшин, мэдээж бүсгүй хүнтэй, цуутай загвар өмсөгч Римагийн монгол дахь агшин, топ Пүүжээгийн нөхрийн экс эхнэр “Гоёл” наадмыг хэрхэн чимэв, улс төрч хүүхнүүд үслэг эдлэлээрээ өрсөлдсөн нь, их хотын фэшн трэндийг тодорхойлогч хэн байв зэрэг олон мэдээлэл багтлаа.

“Алтан сарнай” хэвлэлүүдийн хувьд хаалгаа барьж төрийн төмөр нүүрийг харуулж сүрийг үзүүлэв. Ер нь төр юм юман дээр хаалгаа барьчих гээд л цаг хугацаа өнгөрөх тусам чангарч байна. Бид ч яахав чангалуулж сураагүй биш. Нэг мэдэхэд давчихсан сууж байна даа. Оны тойм та бүхэнтэй илэн далангүй хөөрөлдөх болно. Та бүхэн шинэ дугаараа амтархан уншаарай. Шинэ оны ажил үйлс тань өөдрөг бүтэмжтэй байх болтугай.

Хүндэтгэсэн Ерөнхий редактор Б.Ундрал

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 07-22 00:48
    Retweet (3)
  • 07-22 02:56
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-22 02:52
    Retweet (0)
  • 07-22 02:52
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-22 02:34
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-22 02:20
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-22 02:19
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-22 02:15
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-22 01:55
    Retweet (0)