М.Билэгт: Донорын хуулинд аюултай заалт орсон
2018 оны 1 сарын 11

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Донорын тухай хуулийншинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Тус хуулийн гол агуулга нь амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг болоход оршиж байгаа юм.

Донорын тухай хуулийг манай улс анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийснээс хойш өнөөдрийг хүртэл 128 иргэнд бөөр, 28 иргэнд элэг, хоёр иргэнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг амжилттай хийгээд байна.

Үүний зэрэгцээ өнгөрсөн 3 жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад улс руу зорчсон бөгөөд зөвхөн эмчилгээний зардалд 50-250 мянган ам.доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс засал-эмчилгээний зардалд 50-110 мянган ам.доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон түүний ар гэрт санхүүгийн болон сэтгэл санааны дарамт, асар их чирэгдэл учирч их хэмжээний мөнгө гадагшаа урсан гарч байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг болоход шинэчилсэн найруулгын төсөл чиглэж буйг хууль санаачлагчид хэлж байгаа юм.

Хууль батлагдсанаар нас барсан иргэн болгоныг донор болгоно хэмээн ойлгож болохгүй. Тухайн иргэнээс донор болох зөвшөөрлийг нас барахын өмнө өөрөөс нь, эсвэл нас барсны дараа гэр бүлийн гишүүн, төрсөн эцэг эх, харгалзан дэмжигчээс нь авсаны дараа донор болгоно гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. Харин эмнэлгийн байгууллага талдаа донорын эс, эд, эрхтэнийг бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэн хуваарилах, түүнчлэн үүдэл эсийн банктай болсноор цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж, аутизм, зүрхний өвчин, сөөрөг дархлааны бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. 

Харин УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТ ТУС ХУУЛИЙН 13.2 ДАХЬ ЗААЛТЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ ХАСАХ САНАЛЫГ ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭХ ШАТАНД ГАРГААД БАЙГАА ЮМ. ТЭРБЭЭР УГ ХУУЛИЙН 13.2 ДАХЬ ЗААЛТЫГ АЮУЛТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. 

Ингээд УИХ-ын М.Билэгтээс уг асуудлаар тодруулга авлаа.

- Та Донорын тухай хуулийн 13.2 дахь заалтыг эсэргүүцэж хасах санал гаргасан. Яагаад энэ заалтыг хасах саналтай байгаа юм бэ. 13.2 дахь хэсэгт яг юу гэж заасан байгаа юм?

-Өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдэж буй Донорын хуулийн шинэчилсэн найруулгад чухал заалт олон бий. Тухайлбал,энэ хууль батлагдсанаараа донорын эс, эд, эрхтэнийг бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэн хуваарилах алба байгуулдана. Өмнө нь ийм алба байгаагүй юм. Дэлхийн улс орнуудын ДОНОРЫН ХУУЛЬ OPT-OUT, OPT-IN гэсэн хоёр л чиглэлд хуваагддаг юм. Манай улс OPT-OUT чиглэлийг барьж ажиллах гээд байна.Өөрөөр хэлбэл амьд ахуйдаа донор болохоос албан ёсоор татгалзаагүй л бол нас барсаных нь дараа шууд донор болгох чиглэлийг барьж ажиллах гээд байна. "донор болохыг зөвшөөрөхгүй" гэсэн бичгээ аль нэг эрүүл мэндийн байгууллагад өгөөгүй бол нас барсаных нь дараа  эрхтнийг нь донор болгох гэж байна.

Тус хуулийн 13,2 дахь заалтад “25 насанд хүрсэн Монгол улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахаас татгалзсан шийдвэрээ гарын үсгээр баталгаажуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад өгөх эрхтэй” гэж тусгасан байгаа юм. 

Дээрхийг л би эсэргүүцээд байгаа юм. Энэ заалтыг хуульд оруулснаар OPT-OUT чиглэлийг барих гээд байгаа юм. Харин OPT-IN чиглэлийг баривал өвчтөн өөрөө эсвэл ар гэрийнхэн нь мөн зөвшөөрсөн байх буюу хувь хүний эрх дээр үндэслэж донор болгох юм. Тухайлбал, Япон улс иргэддээ хоёр жилийн хугацаатайгаар жолооны үнэмлэх олгодог юм байна. Донор болохыг зөвшөөрсөн иргэдийнх нь иргэний үнэмлэх дээр нь тусгай тэмдэглэгээ тавьдаг. Ингээд жолооны үнэмлэхнийг нь хугацаа дуусаад сунгахаар болбол үргэлжлүүлэн тэмдэглүүлж ч болдог мөн татгалзаж ч болдог юм бана.

- Хэрвээ энэ заалтыг хэвээр нь баталвал ямар сөрөг нөлөө гарна гэж та үзэж байна вэ?

- 13.2 дахь заалт батлагдвал та эрхтний наймааны тусгай бүлэглэлийн хараанд өртчихгүйн тулд аль нэг эрүүл мэндийн байгууллагад заавал очиж "Эрхтнээ өгөхгүй" гэсэн бичгийг өгөх ёстой болчихоод байна. Гэхдээ ихэнх хүмүүс эрхтэнээ өгдөггүй юм байна. Ялангуяа азиуд өгөхөөс татгалздаг. Ийм л болчихоод байгаа юм. Тэгээгүй тохиолдолд таньд ямар нэгэн эрхтэнийг наймаалцах эрсдэл гарч болно. Энэ заалтыг Донорын хуулинд оруулж  болохгүй. Донорын алба нь байгуулагдаад үйл ажиллагаа нь тогтворжоод ирэх ёстой юм. Тэр хугацаанд донорууд нь бүртгэгдэнэ. Гэтэл энэ давуу талуудын хажуугаар ийм заалт оруулж яах юм бэ.  OPT-IN чиглэлийг Англи, Япон, Америк, Өмнөд Солонгос, Герман,  Канад, Австрали зэрэг нийгэм нь төлөвшсөн орнууд баримталдаг. Харин OPT-OUT чиглэлийг шашины гаж урсгалтай орнууд баримталдаг. Тэгэхээр Япон, Өмнөд Солонгос, Америк зэрэг орнуудын жишгээр л явъя гэж би хэлээд байгаа юм. 

- Эртхний наймаа цэцэглэх аюултай гэж та хэлэх гээд байна уу?

- Монголчууд цөөхүүлээ. Тухайлбал, Хятад улсын донорын асуудал ДЭМБ-ын анхааралд хүртлээ ноцтой болсон. Өөрөөр хэлбэл ДЭМБ-ын шахалтаар Донорын хуулиндаа өөрчлөлт оруулсан. Тухайлбал, иргэдийг цаазаар авч байгаад эрхтнийг нь авч байсан. Мөн эрхтний наймаа газар авсан. Гадныхан Хятадад очиж эрхтнээ солиулдаг болсон шүү дээ. Энэ мэт ноцтой асуудлууд гарч эхэлсэн учраас хятад хүний эрхтэнг хятад иргэнд л шилжүүлнэ гэсэн заалтыг Донорын хуулиндаа оруулсан юм. Тэгэхээр манай улсын нийгэм төлөвшөөгүй байгаа учраас энэ заалтыг оруулах шаардлагагүй гэж үзэж байгаа юм.  Ер нь эрхтэн шилжүүлэх ажлын цаана маш их мөнгө дагалдаж байдаг. Мөнгөтэй холбоотой учраас сөрөг асуудлууд гарахгүй гэх баталгаагүй шүү дээ. 

- Гэхдээ өөрөө донор болохыг зөвшөөрөөгүй ч ах, дүү хамаатан саднаас нь зөвшөөрөл авна гэсэн заалт байгаа юм байна. Өөрөөр хэлбэл ах дүү хамаатан садных нь зөвшөөрөлгүйгээр эрхтнийг нь авахгүй юм биш үү?

- Хүн наймаалцах асуудал хэрээс хэтэрч байгааг Хүний эрхийн хорооны мэдээллээс харж болно. Хүн наймаалцах хэргийг тусгай бүлэглэл далдаас хийдэг юм байна. Нэг бүсгүй хэн нэгний хүүхдийг тээж Замын-Үүдээр дамжин Хятад руу гараад тэндээ хүүхдээ төрүүлээд зарчихаад ирж байна гэх мэдээлэл ч гарч байна шүү дээ.Монголчуудын ухамсар ийм хэмжээнд байхад донорын хуулинд энэ заалтыг оруулж яах юм бэ л гэж хэлмээр байна. Төлөвшсөн орнууд OPT-IN чиглэлийг барьж байна шүү дээ. Гэтэл манайх эсрэг явж яах юм бэ.

Эрхтэнээ өгөхийг зөвшөөрөхгүй гэх бичгийг эрүүл мэндийн байгууллагад өгөх хүн байх уу. Тийм бичиг өгөөгүй л бол эрхтнийг нь авах нөхцөл бүрдээд байна. Үүнийг дагаад сөрөг олон асуудал гарч ирэх магадлалтай. Бид ирээдүйд учрах сөрөг тохиолдолуудаас болгоомжлох ёстой шүү дээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (102)
  • Retweet (37)
  • Retweet (9)
  • 04-23 13:06
    Retweet (5)
  • Retweet (3)
  • 04-23 13:33
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 04-23 13:26
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 04-23 13:22
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)