НИТХ: Агаарын бохирдол, цэвэршүүлэх төхөөрөмжийн асуудлыг хэлэлцэж байна 
2018 оны 1 сарын 10

НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурал яг одоо болж байна. Хурлаар яг одоо Улаанбаатар хотын агаарын орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай мэдээллийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын танилцуулгыг сонсож байна. Нийслэлийн утааны 80 хувь гэр хорооллоос бий болж байна гэж үзэж байгаа бөгөөд хотод 202,4 мянган өрх гэр хороололд оршин суудаг.Тэдний 105.7 мянга нь байшин сууц бусад нь гэрт амьдардаг аж.

Утааг бууруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч богино болон дунд хугацаанд гэр байшингийн сууцны дулаалгыг сайжруулах, цахилгаан халаагуур суурилуулах, сайжруулсан түлш хэрэглэх, сайжруулсан зуух тараах зэрэг ажлуудыг хийж байгаа гэв.

Гэвч энэ нь өнөөгийн утааны асуудалд оновчтой шийдэл болж чадахгүй байна. Цаашид иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрүүдэд түлхүү анхаарах дэд бүтцийг бодлогоор бий болгох шаардлагатай байна гэж тэргүүлэгчид санууллаа.

Харин агаар цэвэршүүлэхийн төхөөрөмжийн тухайд, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 463 агаар цэвэршүүлэх шүүлтүүр авч, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний хүүхдийн тасаг болон агаарын бохирдлын I, II дугаар бүсэд хүлээлгэн өгсөн байна. Ингэхдээ улсын төвсөөс 2.7 тэрбум төгрөгт багтааж агаар цэвэршүүлэх шүүлтүүр худалдаж авах захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан учир 9 аж ахуй нэгжтэй гэрээлж ажиллаж байгаа аж.

 Мөн эко шүүлтүүрийг нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт нийлүүлэн ажиллаж байгаа аж.  Өнөөдөр нийслэлд төрийн өмчийн 227 цэцэрлэгийн 120-д нь агаар цэвэрлэх төхөөрөмжүүдийг суурилуулсан байгаа төдийгүй цаашлаад 100 гаруй цэцэрлэгт олгох шаардлага тулгараад байгаа гэнэ. Харин сургуулиудаас 71  сургуулийн 2187 ангид агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг нэмж байршуулахаар ажиллаж байгаа аж.

Нийслэлээс Булган аймагт олон тэрбумаар түлшний үйлдвэр барьсан ч үр дүнгүй байгааг ИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид онцолж байна.  Тиймээс агаарын бохирдлыг бууруулахын тулд барилгажуулах ажлыг эрчимтэй хийж, барилгажуулалтад хөрөнгөө төвлөрүүлэх шаардлагатай байгааг ч дурьдлаа. Харин зуух, түлш тараах ажлыг төлөөлөгчдийн ихэнх нь дэмжихгүй байгаагаа илэрхийллээ.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлнэ.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (116)
  • Retweet (6)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 07-23 18:26
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-23 19:44
    Retweet (0)
  • 07-23 19:42
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-23 19:37
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-23 19:30
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)