З.Баясэлэнгэ Авлигын хэрэгт холбогджээ
2018 оны 1 сарын 6

З.Баянсэлэнгэ Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр Засгийн газарт санал оруулсныг Засгийн газраас дэмжиж, хэрэгжүүлэх тогтоол гарсан байдаг. Үүний дагуу Засгийн газар дээр Барилга, хот байгуулалтын яамнаас баримталж буй бодлогын дагуу төрийн өмчийн хөрөнгөөр орон нутаг болон нийслэлд баригдсан ТОСК-ийн харьяаны барилгууддаа Түрээсийн орон сууц хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл түүнийг энэхүү төслийг хэрэгжүүлэх явцдаа ямар нэг ашиг сонирхлын үүднээс ашиглалтад ороогүй, “Бэрэн” группийн барьсан орон сууцны барилгаас худалдан авч, улсын төсөвт 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Шалгалтын ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Ингэхдээ УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 263.2-т заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг, их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байна. Мөн уг хэрэгт МАХН-ын дэд дарга, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, тухайн үед Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн, “Бэрэн” группын захирал Б.Мөнхтөр нарын хүмүүс ч холбогдсон талаар эх сурвалж мэдээллээ.

Харин уг хэргийн талаар З.Баянсэлэнгэ “Прокуророос ашиг сонирхлын зөрчилгүй, яллах дүгнэлт үйлдэх үндэслэлгүй” гэж үзсэн хэмээжээ.

Зарим эх сурвалжийн өгч буй мэдээллээр “Бэрэн” грүппийн жинхэнэ эзэн А.Хүрэлшагай гэдэг хүн аж. Тэрбээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргаар 2012-2016 онд ажиллаж байсан гэхээр З.Баянсэлэнгийг сайд болох үед харьяа газрын агентлагийн даргаар очжээ. Түүний нагац ах бол тухайн үеийн Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэж байсан С.Ламбаа юм. 

Ямартаа ч ямарч тендер, сонгон шалгаруулалтгүйгээр зах зээлээс хэт өндөр үнээр “Бэрэн”-гийн барилга худалдаж авсан гэх уг асуудлын талаар хуулийн байгууллагаас албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (16)
  • 01-21 21:21
    Retweet (13)
  • Retweet (5)
  • 01-21 22:19
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 01-21 21:27
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)