”Жорлонгоо өөрчилье” төслийн сургалт Баянгол дүүргээс эхэллээ
2018 оны 1 сарын 5

Баянгол дүүргийн 23 хорооны засаг дарга, нийгмийн ажилтан нарт өнөөдөр “Жорлонгоо өөрчилье” төслийн талаарх сургалтыг Нутгийн шийдэл сангаас зохион байгууллаа. Уг төслийн сургалтын ажиллагаа өнөөдөр тус дүүргээс эхэлж байгаа бөгөөд 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулагдах юм байна. 

Улаанбаатар хотын хөрсний 80 гаруй хувь нь нянгаар бохирдсон гэсэн судалгаа байдаг аж. Нүхэн жорлонгийн түмэн нян хөрсний гүн дэх усан судлуудаар дамжин өргөн хүрээнд тархан, өвчлөлийн том шалтгаан болж, өрхийн эрүүл мэндийн зардлыг улам бүр нэмэгдүүлдэг байна. Аюулын харанга болсон хөрсний бохирдлыг зогсоох хамгийн шилдэг арга бол нийслэлийн хэмжээнд байгаа 350.000 нүхэн жорлон, 140.000 муу усны нүхийг өөрчлөх явдал юм байна.

Дээрх тооны нүхэн жорлон, муу усны нүхээр газрын гүний хөрсөнд оршдог усан судлуудыг нэвчиж, бидний амин хэрэглээ болсон газрын гүний цэвэр усны нөөцийг хордуулдаг байна. Өнөөдөр байр орон сууцанд боловсон жорлондоо тухалж байгаа хүмүүст нүхэн жорлонгийн шинэчлэл огт хамаагүй мэт ойлгогдох боловч, харамсалтай нь бодит амьдрал дээр усны нөөц бохирдвол байрны хүмүүс ч өтгөний нянгаар өвчлөх, халдварлах магадлал өндөр байдаг байна. Ийм учраас Жорлонгийн шинэчлэлийг нэн даруй, хүн бүрийн оролцоотойгоор эхлүүлэх, өрнүүлэх шаардлагатай байгааг Нутгийн шийдэл сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл хэллээ. 

Мөн түүний бичсэн “Жорлонгоо өөрчилье” номонд нүхэн жорлонг халж дүрэм бүхий хээрийн жорлон, агаарын даралтаар хүч нэмэгдүүлсэн жорлон гэх мэт та бидний эрүүл мэндэд сайн нөлөөтэй, агаар хөрсийг бохирдуулахгүй 15 төрлийн жорлонгийн санааг тусгажээ. Өнөөдрийн сургалтад хамрагдсан дүүрэг, хороодын удирдлага, ажилтан, зохион байгуулагчид сургагч багш нар болон бэлтгэгдэх юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (116)
  • Retweet (6)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 07-23 18:26
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-23 19:44
    Retweet (0)
  • 07-23 19:42
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-23 19:37
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-23 19:30
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)