Э.Эрдэнэжамьяан УДШ-ийн гадна үймээн дэгдээж, цагдаагийнхныг түргэн авахууллаа
2018 оны 1 сарын 5

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын Их хурлыг хууль ёсны дагуу зохион байгуулж, намын дүрмийг өөрчилж, гишүүдийнхээ олонхийн саналаар намын даргаараа сонгогдсон. Намын гишүүдийнх нь зүгээс ч МАХН өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлээд буй.  
Улмаар МАХН-ын намын дүрмийн шинэчлэл болон намын даргыг шинээр бүртгүүлэхээр  Улсын дээд шүүхэд хандаад байгаа. Тэгвэл шүүх хуралдаан өнөөдөр болох байсан ч энэ сарын 19 хүртэл хойшилсон юм. 
МАХН-ын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өчигдөр гаргаад байсан бол О.Баасанхүүгийн зүгээс ч  Улсын дээд шүүхээс нааштай шийдвэр гарна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлж, мөн нэмэлт баримтуудтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Гэтэл өнөөдөр Улсын Дээд шүүхийн гадна МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян хэсэг залуусын хамт ирж үймээн дэгдээлээ. Тэд шүүх хуралдаанд ирсэн МАХН-ын нийслэлийн намын дарга Л.Бямбасүрэнгийн биед халдаж, өндөг шидэж асуудал үүсгэсэн нь цагдаагийн алба хаагчдыг түргэн авахуулсан юм. Зодуулсан иргэний хувьд өнөөдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа аж. 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (16)
  • 01-21 21:21
    Retweet (13)
  • Retweet (5)
  • 01-21 22:19
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 01-21 21:27
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)