Монголын дээдсийн хүрээний ертөнцөд Дон Жуан явсан үүх түүхтэй С.Нямдаваа хоёр дахь амьдралдаа цэг тавиад байгаа. Түүний анхны амьдралын галыг асаалцаж явсан бүсгүй телевизэд хөтлөгч хийдэг. Харин хоёр дахь гэргий нь “Алтан тариа”-н Цэнгүүний охин Ц.Юна байсан юм. Тэгвэл С.Нямдаваагийн том хүү Н.Хүслэн тун чиг нууцлаг амьдарсаар өдгөө аавтайгаа усны дусал мэт адилхан залуу болсон байна шүү. Харин энэ нүдэнд дулаахан цэцэг шиг охин бол түүний найз охин Болор. Залуус өсөх насаа АНУ-д өнгөрөөсөн тул монголд шинэ тутам байх нь аргагүй. Залуугаа бодвол охин нь бас ч гэж “гүүгл”-д мөртэй. С.Эрдэнийн хүүтэй нэг хэсэг романслаж байсан юм билээ. Улстөрч бийлэгжүү гэр бүлээс гаралтай энэ охин яг одоо цагт бол ХИТ. АНУ-д Улс төрийн их сургуульд суралцахын зэрэгцээ загвар өмсөж АНУ-ын загварын сэтгүүлд нийтлэл бичдэг тул үеийнхнээсээ “тасархай” амьтан байх нь. Шинэ үеийн оюунлаг хосуудын тоог нэгээр нэмж буй тэд дээдсийн хүрээнд ёстой скандал болж байна гэнэ дээ.