МАХН эзгүйрсэн үү
2017 оны 12 сарын 7

Парламентад ганцхан суудалтай МАХН-ын Их хурал энэ сарын 9, 10-ны өдөр Төрийн ордны Их танхимд болно. Уг хуралдаанаар 2016 оны УИХ болон орон нутгийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгааныг ярилцахаас гадна Бага хурлын гишүүдийг шинэчилэх юм.

Улстөрийн намууд их хурлаараа аливаа сонгуулийн үр дүнг хэлэлцэж, намын удирдлагад нь хариуцлага тооцдог уламжлал бий. Гэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаяр 2012 оноос хойш тус намын даргаар ажиллахдаа аливаа сонгуулийн ялагдалд хариуцлага хүлээж байгаагүйгээс гадна хоёр жилд нэг удаа хуралдах ёстой Их хурлаа сүүлийн найман жил хийгээгүй юм.  Тиймээс энэ удаагийн Их хуралд олон нийт, намын гишүүд, дэмжигчид ихэд анхаарал хандуулж, ач холбогдол өгч байна.  Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярт хариуцлага тооцохоос гадна намын Их хурлыг зайлшгүй хуралдуулах шаардлагатай гэж намын гишүүд үзэж байгаа аж.

Тэгвэл сүүлийн үед намын Их хурал хуралдах сургаар МАХН эзгүйрч эхэлсэн гэх сураг байна. Тодруулбал, даргатайгаа таарахгүй байгаа жирийн гишүүд нь намаасаа хөөгдсөнөөр энэ нам бараг гишүүнгүй болсон гэнэ. Ер нь 2016 оноос хойш МАХН-аас гарах гишүүдийн тоо эрс өссөн байна. Энэ нь янз бүрийн шалтгаанаас болж буйг учир мэдэх хүмүүс хэлж байгаа ч намын даргатай холбож үзэх нь олон байгаа юм. 

Мөн тус намын удирдлагууд давхар албан тушаал хашиж байгаа нь  МАХН-ыг эзгүйрхэд ихээхэн нөлөөлж байгаа гэнэ. Тухайлбал, намын дарга Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийнхээ намын дарга,  дэд дарга Ц.Оюунбаатар нь  Хан-Уул дүүргийнхээ намын дарга,   дэд дарга С.Ганбаатар нь Дархан-Уул аймгийнхаа намын дарга, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан Орхон аймгийн намын дарга, хэвлэл мэдээлэл хариуцсан ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нь  БГД-ийн намын даргыг хашиж байгаа нь тус намын дүрмийг зөрчиж байгаагаас гадна гишүүдийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм  байна. 

Тус намын УИХ дахь ганц төлөөлөл болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрх асуудлыг шүүмжилж буй. Үүнээс болж О.Баасанхүү гишүүнийг МАХН-аас хөөх хүртэл асуудал хөндөгдсөн билээ. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-15 20:41
    Retweet (260)
  • Retweet (49)
  • Retweet (12)
  • 12-15 20:41
    Retweet (12)
  • 12-14 20:50
    Retweet (11)
  • 12-15 21:46
    Retweet (11)
  • 12-15 21:07
    Retweet (9)
  • 12-15 21:13
    Retweet (7)
  • 12-14 20:35
    Retweet (6)
  • 12-14 22:09
    Retweet (6)
  • 12-15 21:02
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-15 20:50
    Retweet (3)
  • 12-15 20:49
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-15 21:55
    Retweet (1)