Фото: “Цэнхэр оймстууд” номын нээлт
2017 оны 12 сарын 6

Монголын сор болсон цөөхөн хэдэн сэтгүүлийн нэг бол яахын аргагүй Гранд. Бид сэтгүүлзүйн түвшинд даацтай, сонирхолтой, шинэ содон мэдээллийг уншигч түмэндээ бэлтгэн хүргээд өдгөө  7 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд эгэл жирийн ардаас эхлээд урлаг соёлын одод, улс төрийн эрхэм түшээдүүд, төрийн албан хаагчид, бизнесменүүд гээд өргөн цар хүрээг хамарсан зөвхөн ХҮН төвтэй сэтгүүлзүйг хөгжүүлэхээр хичээн ажиллаж байсан арвин туршлага бидэнд бий. Тиймээс ч Монголын сэтгүүлзүйн салбарт шинэ өнгө төрх нэмж “Оны шилдэг сэтгүүл”-ээр удаа дараа шалгарч, уншигчдынхаа талархлыг хүлээж байлаа.

2017 оны 12-р сарын 4 ба М.Уранчимэг

“Гранд” сэтгүүлийн 100 дахь дугаарын ойн баяр, сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч М.Уранчимэгийн “Цэнхэр оймстууд” номын нээлтийн үл мартагдах өдөр. Тэрбээр хийсэн юмтай хүн, хөдөлмөрлөж чадсан нэгэн гэдгээ энэ өдөр дахин харуулж чадав. Түүний уран бүтээлийн хоёрдахь дээж болох “Цэнхэр оймстууд” номыг хуран цугласан зочид ихэд сэтгэл хангалуун хүлээн авч байлаа. 

Нийгэмд хийж бүтээсэн бодит зүйлтэй, өөрийн гэсэн орон зай дуу хоолойтой, тийм ч учраас хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн амьдралд баримталдаг зарчим, үзэл санаа, дотоод ертөнцийг нээсэн ярилцлага ямар ч цаг үед үнэ цэнээ алдахгүйгээр барахгүй тухайн цаг үеийнхээ түүх болон үлддэг. Эндээс залуу хойч үе, нийгэм олон нийт шинэ санаа, гэгээн өөдрөг үзэл, амьдралд итгэх итгэл олж авдаг нь ийм төрлийн ярилцлагуудын гол үнэ цэнэ байдаг. Чухам ийм үнэ цэнэтэй ярилцлагуудыг  түүвэрлэж эмхэтгэсэн “Гранд хүмүүс” ном 2012 онд уншигчдын хүртээл болж байсан бол энэ удаад хоёр дахь цувралаа “Цэнхэр оймстууд” нэртэйгээр гаргасан нь энэ юм.

Номын нэрийн тухайд

Цэнхэр оймстууд гэдэг нь 18-р зууны үед мэдлэгээ хуваалцах, наргиж наадах зорилгоор үе үе цугладаг байсан сэхээтнүүдийн хүрээллийн нэршил юм. 18, 19-р зууны Европ, тэр дундаа Франц орон, энэ орны дээд давхаргын сэхээтэн, оюунлаг элитүүдийн хүрээ, тэдний амбицтай цугларалт буюу салоны соёл нийгэм, цаг үеийнхээ хөгжил дэвшил цаашилбал хүн төрөлхтний оюун санааны дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэж, Гэгээрэлийн эрин үеийг төрүүлэх нэг хүчин зүйл болсон гэж үздэг. Энэ ойлголтоос номын нэр төрсөн бөгөөд номонд орсон ярилцлага, нийтлэл, хөргүүд, энд дурдагдах гол баатрууд манай нийгмийн, энэ цаг үеийн ЦЭНХЭР ОЙМСТУУД юм, ЦЭНХЭР ОЙМСТУУД байгаасай гэсэн концепци агуулагдаж байгаа юм.   

 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-15 20:41
    Retweet (260)
  • Retweet (49)
  • Retweet (12)
  • 12-15 20:41
    Retweet (12)
  • 12-14 20:50
    Retweet (11)
  • 12-15 21:46
    Retweet (11)
  • 12-15 21:07
    Retweet (9)
  • 12-15 21:13
    Retweet (7)
  • 12-14 20:35
    Retweet (6)
  • 12-14 22:09
    Retweet (6)
  • 12-15 21:02
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-15 20:50
    Retweet (3)
  • 12-15 20:49
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-15 21:55
    Retweet (1)