Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог огцорчээ
2017 оны 12 сарын 6

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ сарын 4-5-ны өдрүүдэд хуралдаж 2018 оны төсвийг баталж мөн аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг огцруулжээ. Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид “Д.Галсандондог нь албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байгаа, аймаг орон нутгийг хөгжүүлэхэд өнгөрсөн хугацаанд дорвитой ажил хийгээгүй, жилийн 365 хоногийн 250 хоногт гадаад, дотоод томилолт нэрийдлээр аялж зугаалсан, намын гишүүдээ ч удирдаж чаддаггүй нь нотлогдож намын хорооны даргаасаа огцорсон” гэж үзсэн тул огцруулах бүрэн үндэслэлтэй хэмээн үзэж гишүүдийн олонхийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан Ховд аймгийн МАН-ын хорооны IV хуралдаанаар гишүүдийн 93 хувийн саналаар Д.Галсандондогийг МАН-ын хорооны даргын үүрэгт ажлаас мөн чөлөөлсөн юм. Түүнийг намын хорооны хурлыг 2015 оноос хойш хуралдуулаагүй, намын даргын 2015, 2016 оны үйл ажиллагааны тайлангаа огт тавиагүй, намаа хагалан бутаргасан хэмээн үзсэн ажээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-15 20:41
    Retweet (260)
  • Retweet (49)
  • Retweet (12)
  • 12-15 20:41
    Retweet (12)
  • 12-14 20:50
    Retweet (11)
  • 12-15 21:46
    Retweet (11)
  • 12-15 21:07
    Retweet (9)
  • 12-15 21:13
    Retweet (7)
  • 12-14 20:35
    Retweet (6)
  • 12-14 22:09
    Retweet (6)
  • 12-15 21:02
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-15 20:50
    Retweet (3)
  • 12-15 20:49
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-15 21:55
    Retweet (1)