УИХ дахь эмэгтэй гишүүд Ерөнхийлөгчтэй уулзлаа
2017 оны 12 сарын 5

Нийт хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн хүрээнд төдийгүй эх орныхоо их бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ. УИХ-ын сонгуулийн болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиуд батлагдсанаар бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх заалтууд бодитойгоор хэрэгжиж байна.

Үүний үр дүнд 2016 оны УИХ-ын сонгуулиар 13 буюу 17.1% нь эмэгтэйчүүд сонгогдсон.

Өнгөрсөн парламентын эмэгтэй гишүүд нам харгалзахгүйгээр нэгдэн нийлж УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийг байгуулан хууль тогтоох, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо хүргэх, нийгэмд тулгамдсан олон эмзэг асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо нэгтгэн ажилласан.

Эмэгтэй гишүүдийн бүлгийн ажлын залгамж чанарыг хадгалж энэ удаагийн парламентын 13 эмэгтэй гишүүн хүн амын 51.3 хувийг бүрдүүлдэг охид, эмэгтэйчүүдээ төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалж, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар санал нэгддэж 2017 оны 11 сарын 03-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдсаныг албан ёсоор зарлаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, дэд даргаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа ажиллахаар болсон юм. Тэгвэл өнөөдөр эмэгтэй гишүүд хуралдаж үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг ярилцаж тодорхойллоо.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-15 20:41
    Retweet (260)
  • Retweet (49)
  • Retweet (12)
  • 12-15 20:41
    Retweet (12)
  • 12-14 20:50
    Retweet (11)
  • 12-15 21:46
    Retweet (11)
  • 12-15 21:07
    Retweet (9)
  • 12-15 21:13
    Retweet (7)
  • 12-14 20:35
    Retweet (6)
  • 12-14 22:09
    Retweet (6)
  • 12-15 21:02
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-15 20:50
    Retweet (3)
  • 12-15 20:49
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-15 21:55
    Retweet (1)