7 хоногийн тойм: Л.Мөнхбаясгалан илчилж, Сү.Батболд эсэргүүцэв
2017 оны 12 сарын 2

Улс төрийн ертөнцөд:

1.Өнгөрөгч долоо хоногийн хамгийн оргил сенсааци Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсон явдал байлаа. Олон нийт болоод улт төрийнхөн түүний чухам юу ярихыг чих тавин чагнаж байв. Нөгөө талаар өмнөх “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурцын ярьсан бүх зүйлтэй Ц.Нямдоржын ярьсныг харьцуулах мөн, хэрхэн няцаалт өгөхийг нь сонсох явдал байсан юм.  

Бие биентэйгээ уралдах шахуу нэвтүүлэгт орж ам уралдан ярьсан. Уг нь нэвтрүүлэг тэдний аль нь үнэн, аль нь худлаа болохыг ялгах зорилготой байсан байх. Гэтэл тэдний ярианаас хойш үгийн учир нь олдох байтугай үнэн, худал хоёрын зааг улам холдчих шиг боллоо хэмээх дүгнэлтийг олон нийт хийлээ.

Генерал Б.Хурцын ярих нь С.Зоригийн хэрэг болон Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал хоорондоо уялдаатай гэх. Гэтэл Ц.Нямдорж энэ Б.Хурц гэдэг нөхөр хамаг ээдрээтэй хэргийн ард нь байдаг гэмтэн хүн. С.Зоригийн хэргийг захиалагч нь тодорхойгүй байхад буруу шийдсэн. Гурван хүнд ял өгчихсөн. Энэ нь Б.Хурцад тавигдах хурц асуудал хэмээсэн юм.

2.Өнгөрч буй долоо хоногт бас нэгэн сенсаацийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан утгаар нь тарьлаа. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой хамтран Панамын оффшорын баримтаас Монголын улс төрчдийн тухай эрэн сурвалжилжээ. 1 жил 7 сарын дараа тэд Сү.Батболд тэргүүтэй улс төрчдийн ноцтой баримтыг олсон аж.

 

11-р сарын 27-ны өдөр "Оффшорын нууц буюу Сү.Батболдын бүлэглэл" гэх эрэн сурвалжлах нэвтрүүлгээ цацаж олон нийтэд ил болголоо. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан "Гүтгэлэг, доромжлол, дайралт, шорон гяндан 15 жилийн хорих ял бүгдийг үүрэхэд одоо бэлэн байна. Гагцхүү энэ нэвтрүүлгийг л үз. Бүтэн нэг жил 7 сарын турш эрж хайсан, тэвчсэн нэвтрүүлгийг үз!!!" гэсэн тайлбартайгаар "Цензургүй сурвалжлага"-аа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Харин Сү.Батболд өөрийн зүгээс нэгэн мэдэгдлийг гаргасан юм. Тэрээр "Олон түмний дунд шуугиан үүсгэх сэдлээр, илт улс төрийн зорилготой, цензургүй гэх мөртлөө сайтар “найруулж” зохиомжилсон, гүтгэлгийн нэвтрүүлэг "C1" телевизээр явуулж, миний нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдсанд харамсаж байна" хэмээгээд шүүхэд хандана гэдгээ ч мэдэгдсэн юм. 

3. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн нь цагаан захтнуудын  авилгын хэргийн дуулиануудыг нэгээр нэмлээ. Түүнийг “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой булхай луйварын гол буруутнаар нэрлэдэг. Тиймээс АТГ-ын Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Монголбанкны Ерөнхийлөгч асан Г.Золжаргалд хариуцлага тооцох тухай УИХ-ын тогтоол аль өнгөрсөн хавар батлагдсан. Гэвч хэрхэх нь тодорхойгүй явсаар, өнгөрсөн долоо хоногт мэдүүлэг авахаар дуудсанаа шууд саатуулжээ. Үүнтэй зэрэгцээд түүнийг оргон зугтахаар явж байхад нь саатуулсан гэх мэдээлэл гараад байгаа юм. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-15 20:41
    Retweet (260)
  • Retweet (49)
  • Retweet (12)
  • 12-15 20:41
    Retweet (12)
  • 12-14 20:50
    Retweet (11)
  • 12-15 21:46
    Retweet (11)
  • 12-15 21:07
    Retweet (9)
  • 12-15 21:13
    Retweet (7)
  • 12-14 20:35
    Retweet (6)
  • 12-14 22:09
    Retweet (6)
  • 12-15 21:02
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-15 20:50
    Retweet (3)
  • 12-15 20:49
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-15 21:55
    Retweet (1)