”Ачлалт хүүхдүүд” ТББ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан САЙХАН АЖИЛ санаачилжээ
2017 оны 12 сарын 1

25 дугаар суваг телевизийн "Танайд хоноё" нэвтрүүлгээр гарсан хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй хүнийг асарч халамжлан, нэгэн гэр бүл мэт амьдардаг Б.Саранбаатарынх хэмээх их айлыг та санаж байгаа байх.

Тэдний ажиллуулдаг "Ачлалт хүүхдүүд" ТББ Нийслэлийн нийгмийн халамжийн газар болон Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамагаалах өдрийг угтан ЭЕРЭГ ХАНДЛАГА ТЭГШ ХҮРТЭЭМЖ нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. "Ачлалт хүүхдүүд" ТББ  МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг зөвлөхөөр ажилладаг ажээ.

Бид энэхүү өдөрлөгийн талаар болон тэдний эхлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартад нийцсэн асрамж халамжийн газар шинээр байгуулж байгаа тухай Б.Саранбаатар болон түүний гэргий Я.Болороотой ярилцлаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан томоохон арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

Я.Болороо:  -Өмнөх жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаа явагддаг байсан. Гэхдээ хамрах хүрээ багатай. Тиймээс энэ жил өргөн хүрээтэйгээр тэмдэглэе гэж шийдээд хөгжлийн бэрхшээлтэй 3000  иргэнийг энэ өдөрлөгт хамруулъя гэсэн зорилго тавьж байна.

Бид энэхүү үйл ажиллагаагаа UB Palace-т зохион байгуулах юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Нийгмийн халамжийн сангаас тэдний хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бүлгийн төсөл гэж 1 сая орчим төгрөг өгдөг. Энэ мөнгийг нийт 375 бүлэгт өгсөн.

Бид энэ бүлгүүдийн дунд бүтээлийн уралдаан зарлалаа. Дүүрэг дүүргүүдэд эхний шалгаруулалт явагдаад, хамгийн шилдэг бүтээлийг шалгаруулах юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд  эссе бичлэг, гар зургийн уралдаан зарласан. Эссе бичлэгийн уралдаанд оролцсон эссе, зургуудаа мөн үзэсгэлэнд тавина. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  зориулсан тоног төхөөрөмж хийдэг үйлдвэр бүтээгдэхүүнээ гаргана. Мөн өдөрлөгт  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд урилгаар оролцоно.

Үйл ажиллагаа 14 цагт эхэлж, энэ үеэр шилдэг бүтээлүүдээ шалгаруулах юм. Мөн үүний дараа 3000 иргэнд зориулж хүндэтгэлийн тоглолт зохион байгуулна.
 
"Ачлалт хүүхдүүд" ТББ 2017 оны  есдүгээр сарын 1-нээс "Ачлалт үйлс" төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулсан орчин үеийн стандартад нийцсэн жишигт  асрамж хамааллын төвийг барих гэж байна.

Албан ёсны хүүхдийн асрамжийн газар 33, ахмадын асрамжийн газар 11 байна. Гэтэл  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн стандартад нийцсэн газар ганц ч байхгүй. Тиймээс бид энэ төслөө эхлүүлсэн юм.

Энэ төсөлд зориулагдсан хөрөнгө мөнгө  байхгүй.  Барилгын ажил маань эхэлчихсэн. 2018 оны гуравдугаар сард барилгаа үргэлжлүүлээд ирэх ондоо багтааж дуусгах төлөвлөгөөтэй байна.

Бидний хийж байгаа "ЭЕРЭГ ХАНДЛАГА ТЭГШ ХҮРТЭЭМЖ" өдөрлөг болон хүндэтгэлийн тоглолт нь "Ачлалт үйлс" төслийн маань нэг хэсэг юм.

Б.Саранбаатар:  -Манай үйл ажиллагаа 2015 оноос эхэлсэн. Энэ хугацаанд маш их юм хийлээ. Олон хүнд тусаллаа. Бид хоёр нийт 100 гаруй хүнд тусламжийн гараа сунгасан байна.

Гэрээр нь очиж асарч байсан хүн ч маш их бий. Бидний ярьж хэвшсэн тэнэмэл, гэр оронгүй зорилтот бүлгийн  хүмүүст улс гараа сунгадаг. Яг хүрч чадахгүй хүмүүс нь гэртээ хэвтэрт байгаа хүмүүс. Нэг нь хэвтэрт байлаа гэхэд нөгөө нь хажууд нь зайлшгүй ажилгүй харж ханддаг. Тэр ч атугай 10 жил ч гэрээсээ гарч чадалгүй асраад суудаг хүмүүс бий. Орчин нь хязгаарлагдмал болчихдог юм билээ.

Тэрийг өөрчлөх гэж бид асаргаа шаардлагатай хүмүүст тусалъя гэж ийм үйл ажиллагаа явуулаад нэлээн хугацаа өнгөрлөө.

Я.Болороо: -Бид хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь харгалзан дэмжих хүнгүй ганц бие хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харж ханддаг. Нөгөө нь харж хандах ах дүүтэй боловч тэд нар нь асрах боломжгүй үед асаргааны тусламжийг үзүүлж байна.

Б.Саранбаатар: -Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас манайхыг магадлан итгэмжилсэн. Асаргаа авч чадахгүй гэртээ ганцаараа байгаа хүмүүст очиж гэрийн асаргаа хийж өгдөг. Ариун цэврийг нь сахиж, эмчилгээ асаргаа хийх баг бүрдүүллээ. Бид сайн дураар хийж байгаа ч гэсэн айлд очоод хүний даралт үзээд, хуруу хумсыг нь авах нь нь мэргэжлийн үйл ажиллагаа байх ёстой. Тиймээс магадлан итгэмжилсэн.

Тиймээс 2018 онд бидний үзүүлэх тусламж нэмэгдэж байна гэсэн үг. Харваад, удаан хэвтэрт байгаа аав ээжийгээ асраад байгаа хүмүүст зөвлөгөө өгч байна. Жишээ нь  удаан хэвтэхэд нуруу цоорох аюултай байдгийг тэр бүр мэддэггүй.

-Та бүхний ингэж тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нь юутай холбоотой вэ?

Б.Саранбаатар: -Бид "Ачлалт хүүхдүүд" гэсэн логотой машинаа унаад айлуудаар явж асаргаа хийж, зөвлөгөө өгч байна. Энэ үйлчилгээнийхээ хариуд тухайн хүний ар гэрээс тодорхой хэмжээний төлбөр аваад энэ 20 гаруй хүнээ тэжээдэг юм. Дөрвөн хүн ажиллуулаад тэднийгээ цалинжуулах зэрэгт маш их зардал гардаг. Өөрсдөө  айлд очиж ажил хийгээд, мөнгөө аваад энэ хэдийгээ тэжээнэ. Бас тодорхой хэмжээний мөнгө нь төсөл рүү маань орох болно.

-Үзэсгэлэнд ихэвчлэн ямар бүтээлүүд тавигдах вэ?

Бид  шилдэг бүтээл ирүүлсэн хүмүүст өндөр шагнал өгөхөөр зорьж байгаа нь энэ бүтээлүүдийг цаашаа өөрсдөө сайн хийгээсэй. Хийсэн юмаараа үзэсгэлэн гаргаад зарж борлуулбал өөрсдөд нь хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.

Б.Саранбаатар: -Бүтээл юу ч байж болно. Бид яагаад үүнийг дэлгэрүүлэх гээд байна вэ гэвэл нэг иргэн халамжаас бүлгийн төсөл гэж 1 сая төгрөг авдаг. Буцаан эргэн төлөлт гэж байдаггүй. Хийсэн ажлаараа тайлагнадаг. Миний анзаарснаар мөнгөө авчихаад бэлэн  юм харуулаад тэр сая төгрөгөө зүгээр авч идэх сонирхолтой байдаг. Бид  шилдэг бүтээл ирүүлсэн хүмүүст өндөр шагнал өгөхөөр зорьж байгаа нь энэ бүтээлүүдийг цаашаа өөрсдөө сайн хийгээсэй. Хийсэн юмаараа үзэсгэлэн гаргаад зарж борлуулбал өөрсдөд нь хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Нийслэлээс гаргаж байгаа мөнгө нь тэр чинээгээрээ үр дүнтэй болох юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгийг нийгэм өөрөө хүндээр  хүлээж авдаг. Нэг өдөр ч гэсэн тэднийг гайхалтай сайхан байлгах үүднээс улсын хэмжээнд зохион байгуулъя гэж зорил тавьж байна.

Бид нийгмийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү хандсан хандлагыг өөрчлөх юм сан гэж боддог. Эерэг хандлага бий болгох юм сан гэж боддог.

-3000 хүн цуглуулах, UB Palace-т хүргэх нөхцөл бололцоог нь хэрхэн хангах вэ?

Компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тасалбарыг аваад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгч байна.

Я.Болороо: -Тоглолтыг үнэ төлбөргүй зохион байгуулбал манай ТББ дийлэхгүй. Бүтээлээ илгээсэн хүмүүст дүүргүүд рүү урилга тараасан. Дээр нь 1800 тасалбар хэвлэж, тасалбараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд заралгүй нийгмийн хариуцлагатай компаниудад хүсэлт  тавиад өгсөн.

Тэд тасалбарыг аваад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгч байна. Тэр байтугай УИХ-ын гишүүд авч өөрсдийн хороодод мөн тараалаа. Вагнер Ази компаниас UB Palace-ийн зардлыг даагаад оронд нь бидний өмнөөс 500 хүн уриач гэсэн санал тавьсан. Холын дүүргүүд рүү Нийслэлийн халамжийн газартай хамтраад бүтээлүүдээ авчрах ажлыг зохион байгуулж байна.

Тэр хүмүүст тулгараад байдаг бэрхшээлүүдийг бид арилгаад өгчихвөл энэ бол ердийн л амьдрал гэж боддог.

Б.Саранбаатар: -Нийслэлээс дүүргүүд рүү, дүүргүүдээс хороод руу даалгавар өгөөд ирүүлэхээр төлөвлөж байна. Нэгдсэн журмаар хорооноосоо унаа явуулна. Мөн Фэйсбүүк дэх "Соната сонирхогчдын групп" цуваа гаргаад Налайхаас 50-60 орчим хүн авчирна. Мөн энэ маягаар холын дүүргүүдээс хүмүүсээ авчрахаар төлөвлөж байна.

Я.Болороо: -Хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлдог ч бэрхшээл биш  гэж боддог. Энэ бол харагдах байдал. Тэр хүмүүст тулгараад байдаг бэрхшээлүүдийг бид арилгаад өгчихвөл энэ бол ердийн л амьдрал гэж боддог.

-Та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье. 

"Ачлалт хүүхдүүд" ТББ-тай холбогдохыг хүсвэл 94114223, 88774222 дугаарын утас руу залгана уу


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-15 20:41
    Retweet (260)
  • Retweet (49)
  • Retweet (12)
  • 12-15 20:41
    Retweet (12)
  • 12-14 20:50
    Retweet (11)
  • 12-15 21:46
    Retweet (11)
  • 12-15 21:07
    Retweet (9)
  • 12-15 21:13
    Retweet (7)
  • 12-14 20:35
    Retweet (6)
  • 12-14 22:09
    Retweet (6)
  • 12-15 21:02
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-15 20:50
    Retweet (3)
  • 12-15 20:49
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-15 21:55
    Retweet (1)