“Чулууны гайхамшиг” үзэсгэлэн нээгдлээ
2017 оны 11 сарын 30

VIII Богд Жавзандамба хутагтын эрдэнэсийн санд үе үеийн Богдуудын хурааж хуримтлуулсан эд баялаг, дотоод гадаадын зочид гийчид, элч төлөөлөгчдийн өргөсөн олон төрлийн эрдэнэс, эд зүйлс арвин хуримтлагдсан байдгийг өнөөдөр үзэсгэлэн болгож олны хүртээл болгожээ. Энэ нь “Чулууны гайхамшиг” нэртэй үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэн өнөөдөр  Богд хааны ордон музейд нээлтээ хийв.     . 
Тэнд Богд хааны хэрэглэж байсан чамин тансаг хийцтэй үнэт, эрдэнийн чулуун эдлэл хэрэглэлээс эхлээд  XX зууны эхэн, дунд үед холбогдох оюу, шүр, мана, хаш чулуун хөөрөг, эрхи, номин чулуун бойпор, дамар, мөнгө, шүр, сувд, ундрам чулуун зүүлт, хаш үнсний сав, эрүүний тулгуур, пийсүү гуурс, гаанс, хавтага, тээг, шүр чулуу хараа булааж байв. Мөн  Монгол эхнэрийн чимэглэл хорол бэл хэмээх зүүлт, шүр, сувдан зүүлт болон Богд хааны хэт хутга зэрэг үнэт чулуун эдлэл  хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байлаа.
Уг үзэсгэлэн ирэх сарын 08-ныг хүртэл тавигдах аж. Чулуу, тэр дундаа эрдэнийн чулуу хамгийн тогтвортой, найдвартай, энергийг хуримтлуулагч, хадгалагч, бас дамжуулагч болдог байна. Хүн төрөлхтөн олон мянган жилийн хөгжлийн явцдаа эрдэнийн чулуу, үнэт металлыг хүч, эрх мэдэл, агуу хүчирхэгийн хэмжүүр болгосоор иржээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-15 20:41
    Retweet (260)
  • Retweet (49)
  • Retweet (12)
  • 12-15 20:41
    Retweet (12)
  • 12-14 20:50
    Retweet (11)
  • 12-15 21:46
    Retweet (11)
  • 12-15 21:07
    Retweet (9)
  • 12-15 21:13
    Retweet (7)
  • 12-14 20:35
    Retweet (6)
  • 12-14 22:09
    Retweet (6)
  • 12-15 21:02
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-15 20:50
    Retweet (3)
  • 12-15 20:49
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-15 21:55
    Retweet (1)