Н.Баасандорж: Надад өвдөх, даарах, үхэх эрх байхгүй
2017 оны 11 сарын 30

"Дээлтэй ах" гэдгээр бидний танил болсон Н.Баасандорж гуай Төв шуудангийн өмнө байнга үндэсний хувцаараа гоён ном зарж зогсдгийг хүмүүс андахгүй. Тэрээр 1989 оноос хойш 27 жилийн турш тасралтгүй ном зарж байгаа юм. "Өвөг дээдсийнхээ зааж сургасан замаар, үр хүүхдүүдээ өвтгөхгүй, өлсгөхгүй, дааруулахгүй авч явах үүрэгтэй" хэмээн ярих энэ эгэл хүн ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимээр амьдардаг Монгол аавуудын нэг аж. Ингээд Н.Баасандорж гуайтай цөөн хором хөөрөлдлөө. 

Таныг өчигдөр сураглаж ирэхэд байгаагүй? Ямар өдрүүдэд номоо зардаггүй юм бэ?

Байнга л байдаг даа. Ер нь ихэнхи бүтэн сайн өдрүүдэд амардаг. Хуртай үед бас хэцүү. Хэдэн номнууд минь хамгаалалттай ч гэсэн норох аюултай байдаг юм.

-Та ном зараад 27 жил болж байгаа юм билээ? Гудамжинд ном зарахад хэцүү байх. Хүйтэнд хөрөх, халуунд халахаас эхлээд? Шантрах үе байсан уу?

Бэрхшээл зөндөө тулгарна. Бэрхшээл болгоноос айгаад байх юм бол би эцэг хүн, удам угсаагаа залгамжлуулж яваа эр хүн гэдэг утга учир алдагдана. Эцэг хүн гэдэг үр хүүхэд, эхнэрийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөх ёстой. Тэднийгээ тэжээж явах жам юм даа.

-Одоо хичнээн номны цуглуулгатай вэ, номнуудаа анх яаж цуглуулж байв?

Социализмын үед айл болгон номын сантай байлаа. Шинээр гарсан ном тутмыг хүмүүс хоорондоо ярилцаж, шүүмж хэлэлцдэг байсан. Энэ нь эерэг, энэ нь эсрэг дүр гээд л. Хөдөлмөрийн талбар болгонд л тийм байсан шүү. Автобусны жолооч байхдаа бид ээлжнээсээ буучихаад оройн цагаар унаа хүлээж байхдаа номныхоо талаар л ярилцана.

Гэтэл одоогийн залуучуудыг харахад ном ярилцах нь бараг ховор болсон шиг санагддаг?

Ном уншсан хүн зөв хүмүүжилтэй болдог. Залуучууд ном уншихдаа авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Аав минь биднийг бага байхад үлгэр домог ярьж өгөөд л, номонд их хорхойсуулдаг байлаа. Хүн номноос эцэг эх, өвөг дээдсээсээ сонсоогүй зүйлээ олж хардаг. Зохиолчид бусдад хэлье дээ гэсэн чухал санаагаа номондоо хавчуулаад хийчихсэн байдаг. Тэрнийг олж уншсанаараа л хүн мэдлэг мэдээлэл цуглуулж түүгээрээ сайхан амьдрах боломжтой.

-Сүүлийн үеийн залуус цаасан ном уншихаасаа илүү цахим ертөнцөөр их аялдаг болсон. Голдуу ямар насны хүмүүс ном худалдаж авдаг вэ?

Сүүлийн үед 10 жилийн хүүхдүүдээс эхлээд 40 хүртэлх насныхан голдуу худалдан авалт хийж байна. Харьцангуй ном унших хүсэлтэй болчихсон байна шүү. Номыг унших юмсан гэсэн сэтгэлтэй хүнийг номонд хүрч байгаа байдал, харцнаас нь олоод мэдчихэж болдог. Мөнгөгүй ч гэсэн өөрийн эрхгүй  хүсэл нь оволзоод байдаг залуус байдаг. Заавал хэтэвчээ тэмтчиж байгаагаар нь дүгнэж болохгүй.

Энэ асуудалтай холбоотойгоор ганц юм хэлчихье. Ном үйлдвэрлэж байгаа хүмүүс уншигчдын сэтгэлээр тоглохгүй байгаасай гэж би хувьдаа боддог юм. Намайг нэг номны хянагчаар нь тавьчихаасай гэж би нэг сайтад ярилцлага өгөхдөө хэлж байсан юм л даа. Би нэг цэг, нэг таслал, нэг үсэг хаяхгүйгээр хянаж хуучных шиг нь хэвлүүлээд гаргаад ирнэ. Тэгсэн нөхцөлд тухайн ном бестселлер болно гэдэгт би итгэлтэй байна.

-Та хичнээн ном уншсан бэ? Бараг бүгдийг нь уншсан биз?

Бүгдийг нь ч юу л бол. Сүүлийн үед сонсоогүй номнууд их гарч ирж байна. Сургийг нь дуулсан ном их л байдаг. Гэхдээ надад номнууд олдвол уншихгүй байна ч гэж байхгүй л дээ. Ном борлуулалтад минь хэрэг болох учир би заавал уншиж таарах байх. Уншсан номын тоог би ёстой хэлж мэдэхгүй байна. Худлаа хэлж чадахгүй. Соц нийгмийн үеийн ихэнхи номыг уншсан. Харин 1997 оноос хойших завхайрал, алаан хядаантай бусдыг уруу татсан номнуудыг би уншаагүй. 

-Таныг Ренчин гуайн "Алтайн аялгууны толь" хэмээх номыг 2.5 сая төгрөгөөр зарсан гэж ярилцлаганаас тань уншсан. Ямар хүн худалдаж авсан нь их сонин байна шүү?

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-15 20:41
    Retweet (260)
  • Retweet (49)
  • Retweet (12)
  • 12-15 20:41
    Retweet (12)
  • 12-14 20:50
    Retweet (11)
  • 12-15 21:46
    Retweet (11)
  • 12-15 21:07
    Retweet (9)
  • 12-15 21:13
    Retweet (7)
  • 12-14 20:35
    Retweet (6)
  • 12-14 22:09
    Retweet (6)
  • 12-15 21:02
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-15 20:50
    Retweet (3)
  • 12-15 20:49
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-15 21:55
    Retweet (1)