Топ моделиор Т. Халиунаа тодорлоо
2017 оны 11 сарын 30

 Ирэх жилийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох “Гоёл -2018” наадам  өчигдөр болж өндөрлөлөө. Загварын ертөнцийнхний шилдгүүдийг тодруулдаг энэхүү наадам топ моделио тодруулснаас гадна “Агаарын бохирдлыг шүүх маскны загварын уралдаан зарласан гээд урьд жилийнхээс олон онцлог давуу талаараа ялгарч байлаа.


Дизайнеруудын холбооноос 30 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү наадамд загвар зохион бүтээгчид өдөр тутмын, үндэсний,гоёлын,уран сэтгэмж гэсэн дөрвөн төрлөөр шилдэг бүтээлүүдээ толилуулснаас  
Өдөр тутмын, спорт амралтын хувцасны шилдэг дизайнераар “Only One”  брэндийн дизайнер  Т.Энхтөр, Г.Бямбацэцэг 
Гоёлын хувцасны шилдэг дизайнераар  “Зосон” брэндийн дизайнер Б.Шийлэгмаа
Үндэсний хувцасны шилдэг дизайнераар “Эртний монгол хийц” компанийн дизайнер Б.Уранцэцэг
 Уран сэтгэмжийн загварын шилдэг дизайнераар “Бажуна урлан” брэндийн дизайнер Б.Батсүх нар шалгарсан бол 
Шилдэг зохион бүтээх товчоогоор “Сити” их сургууль
Нэрт дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит шагналыг “Гоо од” салоны дизайнер Н.Долгормаа
Мэргэжлийн топ байгууллагын шагналыг “Шилмэл загвар” 
Шилдэг залуу  дизайнераар Ч.Болормаа  тодорсон юм.

Энэ жилийн  “Топ модель”-иор  50 шилдэг загвар өмсөгчөөс  загвар өмсөгч Т.Халиунаа шалгарч, 10 сая төгрөгийг цом батламжийн хамт гардлаа.
Наадмын дэд байрын шагналын эзнээр загвар өмсөгч Н.Сайнзаяа, “Шилдэг фото модель”-иор загвар өмсөгч Б.Батцэцэг, Н.Бадмаараг, “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч”-өөр Ш.Хишигбат, “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”-өөр Д.Шүрэнцэцэг “Ирээдүйтэй загвар өмсөгч”-өөр М.Болорхишиг  нар шалгарсан бол  наадмын ивээн тэтгэгч “Керасис” брэндийн шагналыг загвар өмсөгч О.Ариунзул, Д.Шүрэнцэцэг, Т.Шинэтуяа, Туркийн “Цезарь” брэндийн шагналыг загвар өмсөгч Ш.Хишигбат, Б.Чинзориг нар хүртэв. 
Мөн Шилдэг make up artist: "SS make up" группын Н.Сонинхүү
Шилдэг үсчин: “Хос шагай” салоны үсчин Б.Хосбаяр
Шилдэг фото зурагчин: Ч.Ганбат нар тус тус шалгарлаа
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-15 20:41
    Retweet (260)
  • Retweet (49)
  • Retweet (12)
  • 12-15 20:41
    Retweet (12)
  • 12-14 20:50
    Retweet (11)
  • 12-15 21:46
    Retweet (11)
  • 12-15 21:07
    Retweet (9)
  • 12-15 21:13
    Retweet (7)
  • 12-14 20:35
    Retweet (6)
  • 12-14 22:09
    Retweet (6)
  • 12-15 21:02
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-15 20:50
    Retweet (3)
  • 12-15 20:49
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-15 21:55
    Retweet (1)