Харумафүжи Д.Бямбадорж: Ёкозуна хүн нэр хүндээ дааж явах ёстой
2017 оны 11 сарын 29

Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, өөрийн хүсэлтээр зодог тайлж буйгаа зарлалаа. Тэрбээр хэвлэлийн бага хурлынхаа үеэр  хариуцлага хүлээж байгаагаа илэрхийлж, толгой бөхийн уучлал гуйсан байна.  Хурлын эхэнд мөн Харумафүжигийн багш ояката Исэгахама болсон хэрэг явдалд маш их харамсаж байгаа тухай өөрийн санаа бодлоо хэлэхдээ тэсэлгүй нулимс унагаж харагдсан. Хэвлэлийн бага хурлын үеэр Харумафүжи Д.Бямбадорж “Би өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдлээ. Японы ард түмэн, олон нийт, намайг дэмжсээр ирсэн та бүгдэд түвэг учруулсандаа харамсаж байна. Багштайгаа зөвлөлдсөний эцэст зодог тайлахаар шийдсэн. Ёкозуна хүн цол хэргэм, нэр хүнд, хүндэтгэлийг дааж, хариуцлагаа ухамсарлах ёстой. Сүмогийн оны эцсийн башё ид үргэлжилж байсан учраас башё дууссаны дараа энэ тухай зарлаж, хэвлэлийн бага хурал хийе гэж бодсон” гэж ярив. Таканоиваг зодож, бэртээсэн хэргийн талаар Харумафүжи “Ах хүний хувьд, аварга хүний хувьд дүү бөхчүүддээ зааж, сургаж, сүмо барилдахад, сүмогийн ертөнцөд амжилт гаргахын тулд юуг анхаарах талаар зааж, зөвлөе гэж үргэлж боддог байсан. Гэвч Таканоиваг ийм байдалд оруулсандаа уучлал хүсч байна” гэлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-15 20:41
    Retweet (228)
  • 12-15 00:02
    Retweet (72)
  • Retweet (48)
  • 12-15 20:41
    Retweet (12)
  • 12-15 20:39
    Retweet (12)
  • 12-15 21:07
    Retweet (9)
  • Retweet (7)
  • 12-15 21:13
    Retweet (5)
  • 12-15 21:02
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (3)
  • 12-15 20:49
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-15 20:50
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-15 21:13
    Retweet (1)
  • 12-15 21:10
    Retweet (1)
  • Retweet (1)