Д.Дагвадорж Д.Кёкүшюзан Батбаярыг Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх биш хэмээн гүтгэжээ
2017 оны 11 сарын 29

Асашёрюү Д.Дагвадорж саявтархан фэйсбүүк хуудсаараа дамжуулан Д.Кёкүшюзан Батбаярыг Ерөнхийлөгчийн зөвлөх биш гэх мэдээллийг олон нийтэд өгсөн юм. Тодруулбал тэрбээр, "Батбаяр хувийн хувийн хөрөнгө оруулалтын шугамаар япон явсан гээд сая Улаанбаатарт буухдаа ярьж байна! Энэ нэрийн хуудсыг японы хэвлэл мэдээллийнхэнд тараагаад явсан байна! Ийм зүйлд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрийг барих ямар шаардлага байгаа? Хувийн ажилдаа Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн нэрийн хуудсыг ашиглаад явах хэр зохимжтой? Батбаяр Ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөх мөн үү? Аль эсвэл албаар ийм нэрийн хуудас хийгээд энд тэнд очоод Ерөнхийлөгчийн нэр хүндээр хувийн чанартай зүйл хийгээд яваад байна уу? Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга анхааралдаа аваарай!" хэмээн бичсэн байдаг.



Тэгвэл Асашёрюү Д.Дагвадоржийн олон нийтэд хүргэсэн энэхүү мэдээлэл нь  ташаа мэдээлэл бөгөөд Д.Кёкүшюзан Батбаяр луу дайрсан ээлжит гүтгэлэг бололтой. Учир нь Д.Кёкүшюзан Батбаяр нь Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг нь үнэн юм байна.

Асашёрюү Д.Дагвадоржийн тухайд өмнө нь Д.Батбаярыг японд очиж монгол бөхчүүдийнхээ дунд яс хаяж байна гэх мэдээллийг анхлан тараасан байдаг. Гэвч болсон үйл явдлын талаар Д.Батбаяр, “Японы мэргэжлийн хүмүүс ярилцаад намайг монголын сүмочдын анхдагч, Хакүхо, Харүмафүжи зэрэг бөхчүүдийг сүмод оруулж ирсэн, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч гэдэг утгаар нь “Та энэ хоёр бөхийг уулзуулж эвлрүүлж өгөөч ээ. Тэгвэл энэ асуудал зогсчих юм байна. Үүнийг зохион байгуулах боломж байна уу” гэдэг саналыг надад тавьсан. Уг саналыг сонсоод хоёр бөхтэй холбоотой асуудлыг эв зүйгээр нь зохицуулж өгье гэж бодсон. Зодсон, зодуулсан нь ч адилхан Монгол учраас би аль нэгийнх нь талд орохгүй. Би японы талд ч орохгүй. Тэнд юу болсон бэ гэхээр хоёр монгол адилхан ууж, идсэн. Асуудал нь хүндрээд хоорондоо зодолдсон. Ийм л зүйл болсон. Тэртээ тэргүй энэ асуудал бидний хүрээнээс халиад японы сүмо бөхийн холбооны мэдэх асуудал болчихоод байна” гэх зүйлийг хэвлэлд ярьсан юм. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-15 20:41
    Retweet (260)
  • Retweet (49)
  • Retweet (12)
  • 12-15 20:41
    Retweet (12)
  • 12-14 20:50
    Retweet (11)
  • 12-15 21:46
    Retweet (11)
  • 12-15 21:07
    Retweet (9)
  • 12-15 21:13
    Retweet (7)
  • 12-14 20:35
    Retweet (6)
  • 12-14 22:09
    Retweet (6)
  • 12-15 21:02
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-15 20:50
    Retweet (3)
  • 12-15 20:49
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-15 21:55
    Retweet (1)