А copy зардаг байсан нь илчлэгдэж LV дэлгүүр хаалгаа барьсан уу?
2017 оны 11 сарын 27

Одоогоос 8 жилийн өмнө дэлхийд алдартай luxury брэндүүдийн нэг LV 440 дэх салбар дэлгүүрээ Сентрал тауэрт нээсэн нь Улаанбаатар хотын хувьд урд хожид болж байгаагүй том үйл явдал, соёлын нэг том үсрэлт байлаа. Төв талбайд том хэмжээний асар барьж, нэлээдгүй үнээр тохижуулан Монголын хамаг нэр нөлөө бүхий ноёд хатагтай нарыг улаан хивсэн дээгүүр алхуулж, арга хэмжээг “Саунд оф Монголия” дээд хэмжээнд зохион байгуулж, жинхэнэ брэнд, зэрэг зиндаа,  тансаглал гэж юу байдгийг бидэнд харуулж байв. Энэ үйл явдал нэг талаар соёлын салбарт стандарт тогтоож өгсөн бол нөгөө талаар эдийн засгийн утгаараа Монгол олон улсын хэмжээний тоглогч, зах зээл, худалдан авагч томтой улс, Улаанбаатар дэлхийн хэмжээний метрополитан хот гэдэг сайхан имижийг тогтоож өгсөн юм. Өөрөөр хэлбэл LV-г дагаж дэлхий нийт Монголыг өөр нүдээр харж эхэлсэн байдаг. Харамсалтай нь тус дэлгүүр өнгөрсөн 7-р сарын 31-ний өдөр үйл ажиллагаагаа зогсоож, үүд хаалгаа барьж буйгаа албан ёсоор зарласан. Хаах болсон шалтгаанаа Монголын эдийн засгийн нөхцөл байдал, худалдан авалт буурсантай холбон тайлбарласан. 

Тэгвэл нууц эх сурвалжаас бидэнд ирсэн мэдээлэл гэвэл Улаанбаатар дахь LV дэлгүүр хаагдсан үнэн шалтгаан нь доор нь ажилладаг хүмүүс хуурамч зах зээлээс A copy бараа оруулж ирж зардаг байсан нь илэрч дэлгүүр хаалгаа барихад хүрсэн гэх мэдээлэл. Хэрвээ ийм яриа гадагшаа дэвэрч олон нийтэд хүртээл болбол Монгол улс Олон улсын тавцанд шившиг болохоор факт. Тийм ч учраас энэ явдлыг тогоондоо хав дарж, орлого буурч, зах зээлийн эрэлт хумигдсан гэдэг албан шалтгаанаар тайлбарлаж дэлгүүрээ хаасан юм байх. Нэгэнт бидэнд ийм мэдээлэл ирсэн учраас бид “Louis Vuitton Mongolia”-гийн захирал асан Б.Дэлгэрмаатай холбогдож тодруулахад асуултаа албан журмаар явуулна уу гэсэн хүсэлтийн дагуу дараах асуултуудыг явуулсан юм.  

1. LV дэлгүүр хаагдсан нь доор нь ажилладаг ажилчид fake зах зээлээс А copy бараа оруулж ирж зардаг байсан нь илчлэгдснээр дэлгүүрийг хаасан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Үүнд тайлбар өгнө үү?

2. Хэрвээ дээрх асуудлаас болж хаагдаагүй юм бол хаагдах шалтгаан нь юу байсан бэ? 

3. Улаанбаатар дахь LV Азийн бүсийн дэлгүүрүүдээс хамгийн өндөр орлоготой, өндөр борлуулалттай байсан гэж ярьдаг байсан. Энэ үнэн үү? Хэрвээ үнэн бол яагаад хаагдсан юм бол? 

4. LV дэлгүүр нь MCS-ийн охин компани гэж ойлгож байгаа нь зөв үү? 

5. Монгол дахь LV дэлгүүр албан ёсны салбар дэлгүүр мөн байсан уу?

Хүндэтгэсэн “Гранд” сэтгүүлийн редакци 

Улаанбаатар дахь LV дэлгүүр нь албан ёсны дэлгүүр мөн болно. Дэлгүүр хаах шийдвэр бол LV-ээс харилцагчиддаа үзүүлэхийг хүсч байгаа туршлагаа улам нэмэгдүүлэх компанийн ерөнхий стратегийн хүрээнд хийгдсэн. Тухайн бүсийн эдийн засгийн бүх үзүүлэлтийг шинжилж үзсэний үндсэн дээр гаргасан. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй.   
Ойлгоно гэж найдаж байна. 

Хүндэтгэсэн Элена Чимчилимова. 

Louis Vuitton Зүүн Европын салбар, Харилцаа хариуцсан захирал, Москва хот. 
Бидний хооронд болсон харилцан цахим захидал энэ. 

Францын толгой баян, дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад байнга бичигддэг Бернард Арногийн удирддаг LVMH групп дотроо олон тооны luxury брэндүүдийг багтаадаг, хэр баргийн алдагдлыг даван салбар дэлгүүрээ хаахгүйгээр олон жил ажиллахыг эрхэмлэдэг гэдгээрээ алдартай. Харин салбар дэлгүүрээ хаана гэдэг нь үлэмж хэмжээний алдагдал амссан юм уу эсвэл ойрын маш олон жилдээ ирээдүйгүй зах зээл болох нь тодорхой болсон тохиолдолд л үүсдэг нөхцөл байдал гэнэ. “LV Mongolia Зүүн Азийн салбар дэлгүүрүүд дундаас ашиг орлогоороо тэргүүлж байна! Цөөн хүн амтай Монголын зах зээл ийм өндөр борлуулалт хийнэ гэж санасангүй. Үүнийг дагаад дэлхийн томоохон брэндүүд Монголын зах зээлийг маш ихээр сонирхож байна” гэх мэтийн өгүүлбэрүүд тун саяхных. Бид ч сэтгэл өег байсан.     

Бас нэгэн факт! 2016 оны 1-р сард Лос-Анжелес хотноо Louis Vuitton брэнд ба UNICEF-ын хамтарсан сайн үйлсийн үдэшлэг болж өнгөрсөн. Үдэшлэгийн үеэр Францын загварын ордон хүүхдүүдэд туслах хөрөнгө босгох зорилготой #MakeAPromise уриатай дижитал төслөө анх танилцуулсан. Эл сайн үйлсийн аяны гол билэг тэмдэг нь цоож хэлбэрийн унжлагатай, Silver Lockit хүзүүний болон бугуйн зүүлт. Эдгээр бугуйвч бүрийн худалдан авалтаас 200 ам.доллар UNICEF-т хандивлагдах бөгөөд энэхүү сайн үйлсийн аяныг Louis Vuitton Mongolia, захирал Б.Дэлгэрмаа эх орондоо зохион байгуулж, аянаа олон нийтэд танилцуулах зорилготой #MakeAPromise  зураг авалт хийж, Монголын нэр алдартай нийгмийн одууд төсөлд оролцож зураг хөрөг авахуулж байсан байна. тэр үеэр Б.Дэлгэрмаа захирал "Бид дэлхийн 190 оронд үйл ажиллагаа явуулж, хамгийн их тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд бодитой тусламж, үйлчилгээ хүргэдэг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч байгаадаа баяртай байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх аяныг  Louis Vuitton брэнд эхлүүлээд дөрвөн сар болж байгаа ба нийт гурван жилийн хугацаатай үргэлжлэх болно" хэмээн хэлж байжээ. Энэ мэдээлэл buro/247.mn сайт дээр дурайж байна. Өөрөөр хэлбэл ердөө 2016 оны 05 сар буюу ердөө жил гаруйн дараа Улаанбаатар дахь LV гэнэт ашиг орлого муудаж, зах зээл хумигдсаныг мэдсэн байх юм. Угтаа бол эдийн засгийн хямрал энэ зун биш дээрх төслийг 3 жил үргэлжлүүлнэ гээд том төсөвтэй сайн үйлсийн аян хийж явах үед ид үдээ байсан билээ. 

Энэ мэт фактуудаас үзвэл бидэнд ирсэн албан бус эх сурвалжийн мэдээлэл үнэн байж болох магадлалтай. Гэхдээ бид ямар нэгэн хувийн дүгнэлт хийхийг хүссэнгүй. Бидэнд ирсэн мэдээллийн дагуу сэтгүүл зүйн үндсэн үүргийн дагуу асуух газраасаа асууж хэр хэмжээндээ эрэн сурвалжиллаа. Хэрвээ үнэхээр хуурамч зах зээлээс хуулбар бараа оруулж ирж зарснаас болж дэлхийн алдартай брэнд дэлгүүр үүд хаалгаа барьсан бол үнэхээр шившиг, харамсмаар хэрэг гэхээс өөр хэлэх үг алга.    

2009 оны намар. LV Mongolia дэлгүүрийн нээлтийн ёслолын фото агшнууд. 

2016.05.31. MakeAPromise уриатай дижитал төслийн Улаанбаатар дахь үдэшлэгийн үеэр, Louis Vuitton Mongolia-гийн захирал Б.Дэлгэрмаа. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-15 20:41
    Retweet (260)
  • Retweet (49)
  • Retweet (12)
  • 12-15 20:41
    Retweet (12)
  • 12-14 20:50
    Retweet (11)
  • 12-15 21:46
    Retweet (11)
  • 12-15 21:07
    Retweet (9)
  • 12-15 21:13
    Retweet (7)
  • 12-14 20:35
    Retweet (6)
  • 12-14 22:09
    Retweet (6)
  • 12-15 21:02
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-15 20:50
    Retweet (3)
  • 12-15 20:49
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-15 21:55
    Retweet (1)