Скандал:  “Сэлэм”-ийн ах С.Мөнхчулуун намын генсект өрсөлдөх үү? 
2017 оны 11 сарын 14

Улсын нийслэлийн сэлэм эргүүлсэн “утопи” залуу сайн байна уу? Тэнэгэр нийслэлдээ тэмтрүүлээ ажиллуулж бичсэн сэтгүүлч би нь сайн байна. Алдаа нь хүртэл чимэх залуу нас ... Омголон давилуун, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй тэр сайхан насыг хайрлацгаая! “Мөв” мөрөөрөө баарны нээлтэнд очоод сурвалжлага бичээд ирсэн миний бие өөрөө ч мэдэлгүй нийгмийн үзэгдэл болчихов! Гэхдээ ард түмэндээ хайртай. Алдарт рекэтчин шоронгийн атаман Д.Сэлэнгэ, порно од мисс Э.Сэлэнгэ, хүчингийн хэргийн хохирогч болсон ч хөөрхөн сайхан нь сэвтээгүй амьдралыг сөрж л яваа Г.Дэлгэрмаа, “Монгол Рэйн” С.Эрдэнэцогт гэхчлэн дурьдаад байвал нийгэм тэр чигээрээ үзэн ядаж байсан олон сайхан аавын хүү, ээжийн охинтой би нүүр тулан ярилцаж байж. “Гүүгл” дээр зүгээр л бий шүү. Энэ бол сэтгүүлч хүний үдшийн зүүд, өдрийн бодол болон байж хийсэн уран бүтээлүүд юм шүү. 

Өөр амьтан бол гараа өргөн бууж өгөөд халагдах өргөдлөө өгөх хэмжээний дайралт доромжлолыг 24 цагийн хугацаанд би амсав. Гэхдээ асуудлыг ингээд орхиж болохгүй. Эргэн сурвалжлах нь сэтгүүлчийн үүрэг. Тэр яг хэн юм? Түүний ах хэн юм? Зүй нь би дулаан хөнжилдөө унгас алдан унтаж байгаад маргааш нь гарсан сенсааци мэдээг шүүрэн авч С.Бямбацогтыг чичилж тухайн сайтаас нэхсэн 15 сая төгрөгийг авахад дэм болох ёстой байсан юм байна. Яг юу болохыг ч тааварлалгүй шинэ баарны нээлтэнд очиж сурвалжлага хийсэн. Баарнаас 03.40 минутанд гарсан. Би нийтлэл дээрээ тухайн цагаас өмнөх асуудлыг бичсэн юм, найзууд аа! 100 хувь хар бараан хүн гэж үгүй. 100 хувь цас цагаан хүн гэж үгүй! С.Бямбацогт хэн ч байсан бай түүнд гэрэл гэгээтэй талууд бий шүү! Би агуу ихийн өвчин тусаагүй сэтгүүлч учраас энэ явдлыг нэхэн сурвалжлахаар шийдэв. 

Баарны нээлтэнд очоод мөнгө төгрөг авсан байх, бла бла ... Дансны хуулгаа дэлгээд тавьсан ч айгаад байх зүйлгүй. Амьдралдаа рекэт хийж үзсэнгүй ээ. Тэглээ гээд гэгээрээд сэтгүүлчийн ур чадвар маань нэмэгдчихгүй л дээ. Та нарын хэдэн хувь нь мөнгө авснаар гэгээрдэг вэ? хи хи. За тэгээд өөрийн алд биеийн алдар нэр, сэтгүүлчийн салбарт он удаан жил зүтгэсэн туршлага, фото мэдээллийн сэтгүүлийн ертөнцөд орон зайгаа дархалж, саяхан 100 дахь дугаараа гаргасан “Гранд” сэтгүүлийн гол нийтлэлчдийн нэгийн хувиар хэрэг явдлыг эргэн сийрүүлж байна. 

Тухайн баатар С.Бямбацогтын ах С.Мөнхчулуун гэж хэн бэ? Бүр иргэний үнэмлэхийн нэрээр нь дуудчих уу??? Эзэн нь битгий гомдоорой! Самданнямын Мөнхчулуун гэж хэн бэ? Яагаад нийгэм нэг гэр бүлийн ах дүү хоёр руу ингэж улангассан бух шиг дайрав? Би зүгээр л 10 баримтыг энд бичье.  Агуу их сэтгүүлзүй бол бүлэглэн хэн нэгнийг агнах, их бичсэнээрээ мундаг харагддаг талбар биш учраас. 

1.  С .Мөнхчулуун Орбитын Цэргийн хотхон гэж 5 давхар намхан байрнуудын нэгэнд өсөж торнисон жаал. Гэхдээ энэ хорооллын 95 хувьд нь эр цэргийн гэр бүлийнхэн тулганы галаа бадраасан учраас маш өндөр харизматай ертөнц. Эрэгтэй хүүхэд өөрийгөө энд дархалтлаа удна. Sorry, зарим нь чадах ч үгүй, газрын хөрснөөс арчигдана. Та нар байрны атаман байсан уу, эсвэл “балбуулж” өссөн үү? 

2.  Түүний аав Р.Самданням агсан цэргийн дарга. “Агсан” гэж хүндлэхийн учир нь өөд болсон гэсэн утга. Нэгэн бахархалт түүхт цэргийн даргын амьдралыг үр хүүхэд нь үргэлжлүүлж яваа. 

3.  С.Мөнхчулуун ХБНГУ-д боловсрол эзэмшсэн. Гадаадад төгссөн хүүхэд бишгүй л олон. Тэр хэн ч биш байж болох байлаа. Гэвч СХД-т Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж гараагаа эхэлсэн байдаг. 

4.  Яагаад СХД гэж? Түүний төрөлх дүүрэг учраас хайр сэтгэл нь захын хорооллын тэр дүүрэгтээ л байж. Тийм учраас юм хийе гэж хичээсэн, зорьсон. Харин одоо бол НИТХ-ын Намын бүлгийн даргын ажлыг хашиж буй. 

5.  Манай нөгөө олон хүний зүрхэнд орсон "зүрхний сэлэмчин" хархүү С.Бямбацогт түүний төрсөн дүү. “Vip Security” хамгаалалтын албыг толгойлдог энэ хархүү УИД-ийн баруун хаалгаар ороод нэг давхарт нь байрлах “ Arigu” клубыг өөрийн олон жилийн туршлага мэдлэгтээ тулгуурлан байгуулж нээлтээ 11 сарын 11-ний өдөр хийв. 

6.   Сэлэмчний факт: С.Бямбацогт баараа нээж нээлтийн арга хэмжээнд олны танил хүмүүс, хамтлаг дуучид олноор хуран чуулсан. Сэтгүүлч би ч өөрөө тэдний нэг нь. Нээлтийн албан ёсны ажиллагааны дараа залуус бүлэглэн дайрсны улмаас хариуг нь өгөхөөр С.Бямбацогт ердөө гурвуулаа “Кастл” бааранд очсон. Найзыг нь хятад хүн сэг болтол нь зодож дээр нь шээснээс болж С.Бямбацогт тоглоомон сэлэм гаргасан. Ингэж хэлэхээр унтууцан итгэхгүй хүн байгаа учраас хамтдаа хүчний байгууллагын албан ёсны мэдээллийг хүлээх хэрэгтэй байх. 

7.  Яагаад С.Бямбацогтын дуулиан ингэтлээ газар авав? С.Мөнхчулуун МАН-ын нөлөө бүхий боловсон хүчин. Дараагийн генсект нэр нь яригдаж буй. Иймээс зориуд харлуулж өдөөн хатгаж, өгөөш шидсэнийг С.Бямбацогт давилуун залуу насны омгоор шүүрч авч! 

8.   Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. С.Мөнхчулуун аль аль үзүүлэлтээрээ намын генсек болох хэмжээний потенциал, кругозортой нэгэн. Түүний гэргий Ариунбулаг ч СХД-ийн НАМЭХ-ны тэргүүлэгч сонгуульт ажилтай. Нэг үе урлагт замнаж залуусын зүрхэнд шар ус хуруулж явсан энэ бүсгүй Германд боловсрол эзэмшиж байхдаа одоогийн төрийн хар хүн С.Мөнхчулуунтай танилцан гэр бүл болжээ. Хосууд хамтдаа Удирдлагын академийг дүүргэсэн юм билээ. 

9.   Эхнэр нөхөр хоёр өрхийн тэргүүн нь доктор хамгаалахаар зэхэж гэргий нь магистрын зэрэг хамгаалахаар эрдмийн мөр хөөж яваа. 

10.  МАН  хэмээх ууган улс төрийн хүчин намын даргаа сонгох эгзэгтэй мөчид бид тулж ирээд байна. Ийм л түүхтэй, хүчтэй нэгэн залуу лидерээ сойж байсан юм байна! Алдаа нь хүртэл чимдэг залуу нас шүү дээ. Ах дүүс рүү нийгэм тэр чигээрээ дайрч байгаа нь улс төрийн бохир тоглоомны золиос гэмээр.  Дараагийн намын генсек Самданнямын Мөнхчулуун.

Хэрэв энэ мэт хар тамганууд арчаад хаячихгүй л бол тэр хангалттай бэлтгэгдэж боловсорсон нэгэн. Тиймээс л өнөөдрийн сошиал ертөнцийн гол сэдэв болоод буй “сэлэм” Бямбааг тойрсон скандал бий болж. Ажил хийсэн хүн л алив шүүмжлэл, хатуу бэрх үгийг сонсдог гэдэг. С.Мөнхчулуун МАН-ын дараагийн генсект хүчтэй өрсөлдөгч учраас өнөөдрийн хэрэг явдал, дуулиан шуугиан газар аваад байгаа юм байна. Хүчтэй хүн дайсан олонтой гэдэг энэ буюу. Залуу нас бүхнийг алдаа нь хүртэл чимэг!    

Бэлтгэсэн У.Цахирмаа 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (167)
  • Retweet (35)
  • Retweet (4)
  • 11-25 11:15
    Retweet (4)
  • 11-25 10:39
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-25 11:27
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-25 11:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:47
    Retweet (0)