МАН-ын ээлжит дарга, М.Энхболдын нууц хөзрүүд Д.Хаянхярваа, Ж.Эрдэнэбат нар уу?
2017 оны 11 сарын 14

МАН-д одоо эрс өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй. Намаар дамжиж төрийн албан тушаал худалддаг, намын санхүүжилт нууц  далд байдаг, боловсон хүчний бодлого алдагдсан, үнэт зүйл зарчим гэж байхгүй зөвхөн мөнгө ноёлох болсон гээд ужиг асуудлууд энэ намд бугласаар. Олон жилийн энэ идээ бээр одоо юу юугүй дэлбэ үсрэх гэж байна. Эхнээсээ хагараад эхэллээ. Хэн энэ бүхнийг засаж залруулж чадах вэ гэдэгт асуудлын гол нь байна. 

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа намын даргад өрсөлдөж мэднэ. Гэвч тэр бол УИХ дахь бүлгээ хагалсан, зангидаж нэгтгэж чадаагүй гэдэг асуудлыг толгойгоороо хариуцах хүн. Жаран таван хүний аргыг олж чадаагүй хүн зуун мянган хүнийг эвлүүлж дөнгөх үү.  Түүнээс гадна сангийн сайд байхдаа Монгол улсын иргэдийг алагчилж өөрийнхөө тойргийн сонгогчдод нэг сая төгрөг тараагаад бусад хүмүүст мөнгө байхгүй гэж хэлж чадсан гээд яривал их юм бий. Хонгор сум цианит натрид хордож мөнгөн усаар уйлж байхад зүв зүгээр байгаа гэж хээв нэг хэлж чадсан гудиггүй эр шүү дээ. 

Хоёрдугаарт,  өнөөдөр намын даргад өрсөлдөхгүй гэж хэлж байгаа ч маргааш нам зүтгэ гэлээ гэж хэлээд нэрээ дэвшүүлж мэдэх хүн бол ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөгүй нь хатуу үнэн билээ.  Яг үнэн хэрэгтээ Ж.Эрдэнэбат гэдэг бол хаалгаар хөөгөөд гаргасан М.Энхболд тооноор орж ирэх гэсэн оролдлого л болж нийгэмд харагдана.  МАН доторх дажин нь дайн болж өргөжих ч эрсдэлтэй. Хэрэв тийм зүйл болвол МАН гэдэг хөлөг онгоц бүхэлдээ живнэ гэдэг нь тодорхой. Ер нь М.Энхболд ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа хариуцлагаа хүлээж намын даргын албан тушаалаа өгнө гэж мэдэгдсэн ч өөрийнхөө хойд дүр, утсан хүүхэлдэйгээ намын дарга болгох битүү санаархалтай яваа нь тодорхой болж байна. 

МАН-д эрс өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй. Ганц МАН-д ч бус улс төрийн намууд шинэчлэгдэх шаардлагатай гэж судалгаанд оролцсон 5600 иргэний 92 хувь нь хариулсан байдаг. Өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд нийгэм урагшилж хөгжин дэвшдэг. 

Гуравдугаарт, МАН ын 28-р их хурлын намын даргын өрсөлдөөнд хамгийн бодитой сонсогдож байгаа нэр дэвшигч бол ерөнхий сайд У.Хүрэлсүх. Түүнд нийгмийн дэмжлэг бас намын дэмжлэг байна. Түүний эрс шийдэмгий, шийдвэр гаргах чадварыг олон нийт үнэлдэг.  Тэгээд ч хариуцлагыг хоёр гурав хувааж биш нэг хүнд үүрүүлдэг нь парламентын ардчилалын зарчим. Намын дарга, ерөнхий сайд гэдэг албан тушаалыг Япон, Герман, Австрали, Их британи гэх мэт улс орнууд нэг хүнд давхар олгодог нь учиртай. Манайхан л тогтсон дүрэм журам болгоныг зориуд тэгэхээс тэг гэж зөрчдөгөөсөө олон жил засаглалын хямралд зовж байна. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (167)
  • Retweet (35)
  • Retweet (4)
  • 11-25 11:15
    Retweet (4)
  • 11-25 10:39
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-25 11:27
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-25 11:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:47
    Retweet (0)