Н.Амарзаяа гишүүн эмнэлгийн удирдлагуудыг чадавхжуулахад онцгойлон анхаарч байна
2017 оны 11 сарын 14

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа нь Өмнөговь аймгийн 15 сумдын эмнэлгийн байгууллагын удирдлагыг чадавхижуулах арга хэмжээг 2017 оны 11 дугаар сарын 7-8-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулан ажиллалаа. Уг арга хэмжээнд 28 удирдах ажилтан хамрагдаж, Интермед, Грандмед эмнэлгүүдийн туршлагаас хуваалцан бусдаас суралцах, олон улсын жишиг стандарт, түүнийг хэрэгжүүлэхийн ач холбогдол, эмнэлгийн байгууллагын үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх хэрэгцээ шаардлага байгааг хөндөн ярилцсан юм. Мөн байгууллагын хөгжил, төлөвлөлт, байгууллагын соёл, манлайлал, ажиллах хүчнээ удирдах арга барилын талаар Удирдлагын академи, ШУТИС-ийн багш, профессорууд сургалт явуулсан нь уг арга хэмжээг нилээн өргөн цар хүрээтэй болгож өгсөн юм.

Энэ үеэр Өмнөговь эрүүл мэндийн салбарын удирдлагууд Төрийн ордноор зочлон Төрийнхөө есөн хөлт Цагаан тугандаа хүндэтгэл үзүүлээд зогсохгүй Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй уулзаж, аймгийнхаа эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.  

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (167)
  • Retweet (35)
  • Retweet (4)
  • 11-25 11:15
    Retweet (4)
  • 11-25 10:39
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-25 11:27
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-25 11:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:47
    Retweet (0)