СМА awards-2017: Шилдэг хувцаслалтууд
2017 оны 11 сарын 14

1.Миранда Ламберт

Миранда Ламберт шагнал гардуулах ёслолд ирэхдээ Синдрела загварын цайвар хөх өнгийн цасан цагаан хээнцэр тороор чимэглэсэн даашинзаар гоёжээ. Даашинзны хүзүүний хэсэгт торон материалаар оруулга хийж болор болон сувдан хатгамалыг цасан ширхэгийн хээн хэлбэрээр чимэглэхэд маш их хугацаа, олон хүний хөдөлмөр зарцуулсан байна. Энэхүү даашинзыг дур булаам цайвар ягаан уруулын будаг, зөөлөн намирсан бага зэргийн долгионтой үс засалттай хослуулсан нь гайхалтай зохижээ. 

2. Карри Андерфүүд

Гялалзсан солонгорсон зүйлсээс татгалзаж даашинзны сонголтоо рояал цэнхэр өнгийн энгийн атлаа эрхэмсэг ханцуйн оруулга нь даашинзыг чамин харагдуулахын зэрэгцээ төгс зохицолыг харуулна. Fouad Sarkis Couture даашинзны энгийн байх нууцны цаана юу байна гээч? Түүний сонгосон солонгорон гялалзсан үнэт эдлэлийн хослолд эмэгтэйн гоо үзэсгэлэн нэвт шингэжээ.

3. Лиа Мечелль

Энэ үдшийн хамгийн тачаангуй үзэсгэлэнт даашинзтай бүсгүйгээр нэрлэгдсэн бөгөөд түүнийг жижигхэн хивсэнцэр дээр улаан хивсийг авчрав хэмээн уулга алдаж байв. Юу хүмүүсийн нүдийг хужирлав гэж үү? Zuhair Murad дизайны strappy black Giuseppe Zanotti шаахай, EF цуглуулга болон Vardui Kara үнэт эдлэлтэй хослуулжээ.

4. Даниелли Брадбэрри 

Leanne Marshall-ын хөх цэнхэр өнгийг төгс уусгаж, тачаангуй торгомсог тороор урласан даашинзыг Аmrapali нарийхан шагайн өсгийтэй гутлыг хослуулан өөрийн төгс бие галбир болох хөлийг онцгойлон харуулсанаараа тачаангуй гоо үзэсгэлэнг бүтээжээ.

5. Хиллари Скот

Тэрээр шагайгаар татсан урт, цэцгийн хээгээр чимэглэсэн хилэн даашинзаар гангарсан нь өөрийн махлаг өвөрмөц дүр төрх шулуун үс нь маргад хилэн тавцан дээр гэрэлтэж байгаа мэт харагдана. Хүмүүс түүний гоо үзэсгэлэнгийн цаана дахин нэгэн гайхалтай гоёлоор хувцасласан түүний ихрийг тэсэн ядан хүлээж байв.

6. Британни Снов

Энэ үдшийг гүн цэнхэр өнгийн хөл давсан урт KaufmanFranco даашинзаар гоёжээ. Түүний даашинз хамгийн эгэл атлаа гоо үзэсгэлэнгийн нууц нь эмэгтэйн төгс мөр, бага зэргийн долгионтой үс гайхалтай сайхан тунгалаг нүдний харцанд харагдана.

7. Жоанна Гаркиа Свишер

Энэ үдшийн “Цасан гоо” хэмээн нэрлэмээр цагаан шүд, гантиган гоёл нь түүний романтик цагаан даашинзанд төгс хосолжээ.

8. Кам

Тэрээр энэ үдшийг алтан шаргал үдэш болгож чаджээ. Яагаад гэж үү? Алтан шаргал хөөрхөн царайнд жижигхэн буржгар үс, түүний хар хилэн алтан шаргал оруулгатай урт даашинз түүнийг үзэсгэлэн төгс харагдуулна. Түүний сонгосон Tadashi Shoji velvet midi  хилэнтэй даашинзыг тороор нэхсэн ба торны хэсэг бүрт алтан шаргал оруулга хийж чимэглэжээ.

9.   Лаурэн Алейна

Энэ үдшийн хамгийн содон хэмээгдсэн даашинз бэлхүүснээс доош хэсэгтээ сээтэн маягийн товчтой, хоёр хөхний гол онгорхой загвараар хийжээ. Тэрний нүдний будалт гал цогтой харц түүнийг улам дур булаам харагдуулж байв. Тэрээр сонин мэдрэмжтэй хүн байж магад даашинзандаа гавал хэлбэрийн бөгж хослуулан зүүжээ.

10. Келлие Фиклер

Pamella Roland mini даашинзаар өөрийн гоёлын даашинзаа сонгожээ. Тэрээр яг л гацуур мод бүжиглэж байгаа юм шиг гал халуухан, нүдэндээ галтай харагдаж байлаа. Бэлхүүсний дээш хэсгээ хар торгомсог тороор гоёж тэр үдшийн “гацуур мод” нь байв.


 


 


 


 


 


 


 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (167)
  • Retweet (35)
  • Retweet (4)
  • 11-25 11:15
    Retweet (4)
  • 11-25 10:39
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-25 11:27
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-25 11:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:47
    Retweet (0)