Шөнийн сурвалжлага:Arigu ба ЗИНДАА
2017 оны 11 сарын 13

11 сарын 11-ний үдэш Аригу, Ариунбаатар, Т.Сэр-Од, репперүүдийн шоу тоглолт давхацсан өдөр байв. Цаад Цахирмаа чинь бас киноноос өөр арга хэмжээнд явдаг юм. “Arigu Lounge Art” шөнийн клубын нээлтэнд уригдсан. Киног ганцаараа үзэж болох ч клубт ганцаараа очиж болохгүй. Найзуудтайгаа болзсон цагтаа бас л цаг барьдаг зуршлаараа 22.00 минутанд Улсын их дэлгүүрийн баруун хаалган дээр цуглав. Бид нар уулзаад элгээ хөштөл хөхрөлдсөн. “Та нар чинь бүгд номын санд суух гэж байгаа юм уу?” гэдэг байгаа. Номын сангийн хувцас ямар байдгийг та нар мэдэж байгаа биз дээ? Хихи. За энэ ч яахав. Баар хараахан онгойгоогүй байхад зочид нь цуглачихсан байгаа нь ямар хэмжээний өндөр хүлээлт үүссэн байсныг харуулж байгаа юм. За ингээд баар руу яваад орцгоочих уу? 

Vip Бямбаа гэж хэн бэ?

Энэхүү клубыг шинэ өнгө төрхөөр дахин нээж буй эрхэм нь Vip Бямбаа гэвэл их хотынхон анддаггүй манай 80-аад оны дунд үеийнхэн дундаас төрөн гарсан залуу бизнесмэн. M1NT баарны эзэн Э.Нандинзүрх од байдаг шиг С.Бямбацогт үеийнхэн дундаа энэ салбараас цойлж гарч ирсэн нэгэн. Юун Нандинзүрх сураггүй, M1NT сураггүй байхад Бямбаа “Vip security”хамгаалалтын албатайгаа МҮЭСТО, СТӨ, тухайн үеийн од баар “Metropolis”-ыг хамгаалж явлаа. Эдний хамгаалалтын албанд ажиллаж үзээгүй залуу бараг байдаггүй гээд л бодчих. Залуу насаа, анхны ажлын гараагаа энэ хүний доор ажиллаж эхлүүлж байсандаа олзуурхан шкаф шиг залуус “Ах” гэж хүндэлнэ. Тэр маш олон хүнд ажил олгогч байж, өөрийн бизнесээсээ татвар төлж явсаар ирсэн залуу бизнесмэн. Хэвлэлийнхэн бид ч яахав олон нийтийн арга хэмжээнд их зочилно энд тэнд таарсаар эчнээ танил болжээ. Алдартай том том баарнуудыг эдний байгууллага хамгаалж явсан олон жилийн туршлага, ажиглалт дээрээ үндэслэн энэ бизнест хөл тавьж байгаа юм байна гэж ойлгосон. Нээлтийн өдөр урлаг соёлынхон түүний дотны найз нөхөд битүү цугласан байв. Хөдөлмөрч хүн олон жил чимээгүй даруухан урагшилсаар одооноос ургацаа яарамгүй хурааж эхэлж байна. 

Ер нь манай 80-аад оны дунд үеийнхэн нэг мэдэхэд нийгмийг хөдөлгөгч түлхүүр ажилчид болж. Хөөрхий дөө, санаа гэж 60, 70-аад оны ах эгч нарынхаа хажууд үнэн "baby". Тэд нарын салалт нийлэлт амрагийн явдал хүртэл алдар нэртэйгээ залгах гишгүүр аятай л байдаг. Харин манайхан яасан, дуугүй л хөдөлмөрлөж нийгмийн ачааг нуруундаа үүрч явна. С.Бямбацогт олон олон залуусыг амьдрал хэмээх их босгыг давуулж ажил хөдөлмөрийн гараанд хөтөлсөн. Бахархмаар сайхан санагдлаа. 

Баарны стиль

За ийм хүний нээж байгаа баар ямар байсан бэ? Бүжиглэх хүсэлтэй хүн л орох баар юм билээ. Хөгжмийн дуугаралт хэмнэл, хамгийн гол нь хэдэн дуу явуулснаа “За одоо уянгын дууны цаг” гээд суулгачихдаг улиг болсон тактик байхгүй. Нөгөө номын санд суух гэж байгаа царайтай охидууд чинь хөлсөө гартал бүжиглэсэн. Тэнд орж ирж байгаа хүмүүст бас их учир байна аа. Маш соёлтой шоуддаг үйлчлүүлэгчид нэг дор цуглаж. Дэлхий дээр 7 тэрбум хүн байхад тэнд бас яг тийм стилийн хүмүүс цуглах юм, сонин. Тэгэхгүй бол өөр бааранд нээх сонгодог тоглолт үзэх гэж байгаа юм шиг царайтай нөхдүүд суучихаад бүжиглэх ч биш уух ч биш ийш тийшээ өлөн нүдлээд байдаггүй юу. Ер нь бааранд хүн сонжих гэхээсээ өөрийгөө хөгжилтэй байлгах гэж орж сурмаар шд. 

Нээлтийн тоглолт дээр Big Gee, Ice top хамтлаг дуулсан. Манай урлагийнхан сониноос “Намайг дуулна гээд биччих. Гэхдээ очихгүй” гэдэг гэсэн ш дээ. Тэд яасан том юм? Хэний хүчээр өмсөх зүүхтэй, идэх уухтай өдий зэрэгтэй яваа билээ л. Заримдаа бас юманд ньюанстай хандаж сурмаар. Ард түмэн тэнэг биш л дээ. Тэр зураг хөргөө тавьж нэрээ бичүүлчихээд ирээгүй хүнд зориулж хэлж байгаа юм. Урлаг бас хатуу ертөнц. Ард түмэн гаргаж ирсэн шигээ буцаагаад бас татчихдаг юм ш дээ. 

Хамгийн хөөрхөн зочид 

За "номын сангийн" бид хэд ч яахав. Зочдын стиль, гоё ганганыг та зураг хөргөөс үзэж байна уу? Нэг онцгой хүн байсан нь мисс Б.Гүнзаяа. Олон улсын миссийн тэмцээнээс богц дүүрэн шагналтай ирдэг энэ охин гадаадад “Чамин мисс” шагнал хүртсэн нь үнэхээр л нүдээ олж. Энгийн үедээ ч чамин төрхтэй бүсгүй. Юм үзэж нүд тайлсан хүний биеэ авч яваа байдал ч гоё. Хүн болгонтой эелдэг харьцаж эвлэгхэн бүжиглэж байгаа нь олны харцыг булааж байна билээ. Аргагүй гэрэл цацарсан насан дээрээ явна даа. 

Б.Гүнзаяа, Vip Бямбаа, харин гурав дахь бүсгүй бол “EDUWORLD”олон улсын боловсролын захирал Н.Мөрөн. Н.Мөрөн бас л салбартаа цойлж яваа чадварлаг бүсгүй. Түүнийг “Help”төвийн Халиуны хойт дүр гэх нь бий. Гэхдээ Халиун Сингапурт сургадаг бол энэ бүсгүй дэлхийн 10 гаруй улс руу 1000 гаруй оюутан залуусыг одоогийн байдлаар явуулаад байгаа. Нээх гоё ажил хэрэгч бүсгүйчүүд хараад сэтгэл хөдлөөд баахан юм биччихлээ хэ хэ. Тэдний зургийг онцлох зургаар сонгож баарны стандарт хэр том байсныг зүгээр л гайхуулж байгаа юм л даа. 

За тэгээд маш сонирхолтой зочид байсаан байсан. Бид хамтдаа нэг үдшийг тун сэтгэл хангалуун өнгөрүүллээ. 

Зодоон??? 

Өнөөдөр нэг сайт дээр манай тэр өдрийн гол баатар С.Бямбацогтыг зодоон хийсэн танхайрсан мэтээр бичээд нэг бичлэг дэлгэсэн байхыг өглөө харав. Агуу их эрэн сурвалжлага хийж шөнө болтол хүлээж байгаад маргаан гарангуут даарин дээр давс үрсэн мэт л санагдав. Хэтэрхий ядарчихсан аргаар асуудалд хандах энэ нийгэмд хэр тохиромжтой юм бүү мэд. Юм хийж байгаа хүн л шүүмжлэлд өртдөг. Бямбаа маш их зүйлийг энэ нийгэмд хийж байгаа. Тэр шүүмжлүүлэх ёстой. Тэгэхгүй бол ажил нь амжилтгүй яваа гэсэн үг. Залуу нас шүү дээ. Алдаа оноо нь нийлж байж энэ давилуун цогтой насыг туулдаг. Тасралтгүй хөдөлмөрлөж хийж бүтээсээр бага зэрэг өндөрт гарч ирэх үед тал талаас нь шүүмжилж шүлсээ үсчүүлэх олон “сайхан сэтгэлтнүүд” гарч ирдэг. Залуусаа дэмжинэ гэдэг ойлголт манай нийгэмд байдаггүй. Хар нялхаар нь харлуулаад урмыг нь хугалж дэвсэлж хаяж байж сэтгэл ханах ч юм шиг. 

Залуу насыг хайрлая. Залуу хүмүүсээ хайрлая. Бид хүссэн ч эс хүссэн ч тэд хүссэн ч эс хүссэн ч энэ нийгмийг нуруун дээрээ үүрэх гол түлхүүр хүмүүс нь. Би ч гэсэн тэдний нэг эд эс болон халуунд халж хүйтэнд хөрж үзэгнээс өөр зэвсэггүй нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэж байгаа. 

Шоу ертөнцөд өөрийн гэсэн соёл түгээх гэж энэ зах зээл рүү ханцуй шамлан орсон С.Бямбацогтын эр зоригийг үнэлмээр санагдлаа.  Нээлтээ хийсэн өдөр нь л харлуулах оролдлого явагдаж байхыг бодоход бидний төсөөлснөөс амаргүй, хатуу ертөнц бололтой. Шоу ертөнцийн олон олон эрсдлийг тооцоолон тэр энэ салбарт хөл тавьсан ч биз. Бямбаа клубтээ үнэхээр шинийг сэдэж шинэ уур амьсгал бүрдүүлэх гэж хичээсэн байна билээ. Энэ чинь бидний ертөнц. Бид стандартаа тогтоохгүй бол өөр хэн тогтоох билээ. Бямбаа шиг зоригтой хүчирхэг залуус орж ирж байж удаан хугацаанд бугшсан бохир стандарт, бохир нийгмийг өөрчлөх болно. Баярлалаа, С.Бямбацогт бас түүний хамт олонд. Улам гялалзаж яваарай. 

Бэлтгэсэн У.Цахирмаа 

Фотог: Т.Батцэнгэл 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (167)
  • Retweet (35)
  • Retweet (4)
  • 11-25 11:15
    Retweet (4)
  • 11-25 10:39
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-25 11:27
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-25 11:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:47
    Retweet (0)