PRP эмчилгээ: Таньд хэрэгтэй зөвлөгөө
2017 оны 11 сарын 13

АM SKIN CARE CENTER арьс харшил, эмчилгээний гоо сайхны эмнэлгээс PRP эмчилгээний талаар зөвлөж байна. 

PRP гэж юу вэ?

PRP гэдэг нь ялтас эс (тромбоцитоор)-ээр баялаг сийвэн гэсэн үгийн товчлол юм. Ялтас эсүүдэд коллаген ширхэгийг нийлэгжүүлж, эсийн хуваагдал төлжилтийг өдөөх, эдгэрэлтийг түргэсгэх үүрэгтэй TGFµ, тромбоцитын өсөлтийн фактор (PDGF), судасны ханын эндотелийн төлжилтийн фактор (VEGF), хучуур эдийн өсөлтийн фактор (EGF), фибробластын өсөлтийн фактор (FGF), инсулин төст өсөлтийн фактор (IGF) гэх мэт олон төрлийн биологийн идэвхитэй уургууд агуулагддаг. Эдгээр уургууд нь арьсны нөхөн төлжилтийг хурдасгаж, бодисын солилцоог эрчимжүүлж, коллаген, эластины ширхэгүүдийн нийлэгжилтийг нэмэгдүүлэн арьсыг залуужуулах, меланосомуудыг задласнаар арьс цайруулах төдийгүй гиалуроны хүчлийн нийлэгжилтийг түргэсгэснээр арьсыг цайруулан өнгийг нь сэргээх үйлдэл үзүүлдэг. Иймд PRP эмчилгээг арьс залуужуулах, үрчлээ арилгах, арьсны өнгийг сэргээж цайруулах, нөсөө толбо арилгах, сорви арилгах, үс ургуулах зорилгоор хэрэглэдэг.

Хэдэн төрлийн PRP байдаг вэ? 

Өөр өөрийн давуу болон сул талуудтай 3-4 төрлийн PRP байдаг тэдгээр нь тромбоцитоо ялгаж авах аргачлал болон үнэ өртөгийн хувьд өөр өөр.

Дэлгэрүүлбэл: 

Энгийн PRP: Хуруу шил ашиглан тромбоцитээ ялгадаг ба тромбоцитын ялгарал нь хийж байгаа хүний ур чадвараас шалтгаалан 20-50% байдаг.


Dr PRP (Doctor PRP): Элсэн цаг хэлбэртэй зориулалтын ялгагч кит-тэй ба тромбоцит ялгах чадвар нь 90%-аас дээш байдаг.


Smart PRP: Harvest SmartPReP APC+™ гэсэн зориулалтын кит хэрэглэж тромбоцитоо ялгадаг ба ялгах чадвар нь 90-95%. 


Proteal PRP: Зориулалтын кит хэрэглэж тромбоцитоо ялгадаг түүнийхээ цус бүлэгнэлтийн эсрэг бодисоо саармагжуулдагаараа ялгаатай, ялган авах чадвар нь ойролцоогоор 40% 

Аль төрлийн PRP-г нь хэрэглэвэл зүгээр вэ? 

Манай эмнэлгийн хувьд Dr.PRP кит ашиглан PRP эмчилгээ хийж байгаа. Учир нь гэвэл арьс гоо заслын эмчилгээнд хэрэглэх зорилгоор ялгаж авсан 1 мл сийвэнд агуулагдах тромбоцит эс нь багадаа 1.25 х 106 (1 мл-т сая хоёр зуун тавин мянга) хэмжээтэй байхад хангалттай үйлчлэлээ үзүүлдэг. Энэ нь шинжлэх ухаанаар нотлогдсон байдаг. Тийм болохоор дээр дурьдсан хэмжээний тромбоцит эс ялгаж авч чадаж байвал аль ч төрлийг нь хэрэглэх боломжтой гэсэн үг юм. Smart PRP кит болон Proteal PRP китүүд нь yлаан бөөм ихээр холилддог тул PRP хийлгэсний дараа хөхрөх хавдах таагүй байдлууд үүсгэдэг. Энэ нь тэдгээр китүүдийн сул талууд юм. Дахин хэлбэл Dr PRP кит нь хангалттай тооны тромбоцит (1.5х106/мл) ялган авч чаддаг төдийгүй эдийн засгийн хувьд ч илүү хэмнэлттэй үйлчлүүлэгчдэд ээлтэй (customer friendly) талаараа давуу юм. 

Ишлэл: Rachita Dhurat et al., “Principles and Methods of Preparation of Platelet-Rich Plasma: A Review and Author's Perspective.” Cutaneous and Aesthetic Surgery
2015

PRP хийхэд юу анхаарах шаардлагатай вэ?

Мэргэжлийн эмчид хандах. Эмчилгээг өвдөлтгүй, хөхрөлтгүй, хавдуулахгүй, үр дүнтэй байлгах нь PRP хийж байгаа хүний ур чадвараас шууд шалтгаалах учраас заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй юм. Тиймдээ ч манай эмнэлэгийн гол зарчим бол МЭРГЭЖЛИЙН ЭМЧ - ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН гэсэн уриатай байгаа.
Эмнэлэгийн орчинд АЮУЛГҮЙ, ЭРСДЭЛГҮЙ хийх. ДЭМБайгууллагатай хамтарсан тооцооллоор Монгол улсад элэгний B, C вирусын халдвартай 400 мянган хүн амьдарч байгаа ба халдвар авах шалтгаанд эмнэлэгийн бус орчинд хийгдсэн ажилбарууд багтаж байгаа юм. Тиймээс ариутгал халдваргүйжүүлэлтийн чанад дэглэм сахиж эмнэлэгийн орчинд заавал хийх хэрэгтэй.

Мэргэжлийн хүний НӨҮ-ХАУ. PRP ялгах ямар кит хэрэглэж байна вэ гэхээсээ илүүтэй түүнийг ялгаж авдаг сайн центрифуги (цусан дахь тромбоцитыг ялгаж авахад ашиглагдах төхөөрөмж) нь илүү чухал. Чанарын шаардлага хангасан центрифуги 900-аар эргүүлж, ямар нэг чичиргээгүй ажиллаж байх ёстой юм. Энэ нь тромбоцит буюу ялтас эсээр баялаг сийвэнг хангалттай хэмжээгээр ялгаж авах, улаан эс холилдохоос, цаашилбал эмчилгээний дараа хөхрөлт үүсэхээс сэргийлж байгаа хэрэг юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (167)
  • Retweet (35)
  • Retweet (4)
  • 11-25 11:15
    Retweet (4)
  • 11-25 10:39
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-25 11:27
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-25 11:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:47
    Retweet (0)