”Гурван гал”-ын фэшн гүнж вант улсаа тунхаглалаа
2017 оны 11 сарын 13

Nature Republic in MONGOLIA

Албан ёсны статистикаар бол 4 секунд тутамд 1 ширхэг Алое чийгшүүлэгч гель зарагддаг гэж байгаа. Энэ бол мэдээж дэлхий дахины статистик. Арьсыг гүн чийгшүүлдэгээрээ алдартай нөгөөтэйгүүр тун боломжийн хямд үнэтэй учраас ийм алдар хүндийн тавцанд гарсан гэдэг. Уг алдарт гелийг Солонгосын Nature Republic арьс арчилгааны брэнд үйлдвэрлэдэг бөгөөд ердөө 2009 онд байгуулагдсан хэрнээ дэлхий даяар 980 салбар дэлгүүртэй болсон амжилттай 8 жилийг үджээ. Энэ удаад Улаанбаатарт албан ёсны салбараа нээснээр байгалийн вант улс бууриа зассан 18 дахь орон нь Монгол болж байгаа аж. 

Тус брэндийг Монголд нутагшуулж буй залуу хатагтайг одоо танилцуулъя. Л.Пүрэвсүрэнг уншигчид “Гурван галын фэшн гүнж” гэдгээр нь андахгүй. Англи улсад боловсрол эзэмшиж чадалтай маркетер болсон залуу хатагтай ийн эцэг эхээсээ өрх тусгаарлаж, соло карьерынхаа эхлэлийг тавьж байгаа юм. Түүнд амжилт хүсье! 
 

Алое гелийн бестселлер нууц юу вэ?

Гол найрлага нь Калифорнид ургуулсан 92 хувийн цэвэр зуун наст. Алое буюу зуун наст нь хүний биед шаардлагатай 22 амин дэмийн 20-ийг өөртөө агуулдаг шидэт ургамал гэдгээрээ алдартай. Тийм ч учраас айл өрх бүр гэртээ ургуулж ашиг тусыг нь өдөр тутмын амьдралдаа хүртдэг уламжлалтай. Найрлагандаа А, В, С, Е витамин ихээр агуулдаг учир хөгшрөлтийг удаашруулж, арьсыг чийгшүүлнэ. Элдэв үрэвсэл, шархыг эдгээхдээ гаргууд учраас батга арилгах, наранд түлэгдсэн арьсыг эмчлэх, язралт арилгах тэр бүү хэл хагарсан өсгийг эмчлэхдээ зуун настын шидэт шүүсийг хэрэглэдэг байна. Энэ мэт байгалийн зуун настын ид шид, ашиг тусыг тоочоод баршгүй. Чухам түүнийг нарлаг Калифорнигийн тариан талбайгаас хурааж боловсруулан гель хэлбэрээр савалдаг учраас Алое гель  4 секунд тутамд 1 ширхэг зарагддаг даян дэлхийн бестселлер болжээ. 
Алое гель “Nature Republic”-ийн нүүр царай болсон гол бүтээгдэхүүн. Үүнээс гадна 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд бүгд байгалийн органик орц найрлагатай гэдгээрээ онцлог. Эд бүхнийг та бид одоо Солонгосоос авдаг үнээрээ эх орноосоо авах боломжтой боллоо.   

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (167)
  • Retweet (35)
  • Retweet (4)
  • 11-25 11:15
    Retweet (4)
  • 11-25 10:39
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-25 11:27
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-25 11:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:47
    Retweet (0)