МУУГЗ Т.Сэр-Одын тоглолтод 25 уран бүтээлч оролцоно
2017 оны 11 сарын 9

Хөгжмийн зохиолч, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Тогтохын Сэр-Од уран бүтээлийн 25 дахь жилийн ойдоо зориулан "Миний бүтээл-25" уран бүтээлийн цэнгүүнээ 2017 оны арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулах гэж байна. "Тоглолтыг "B sound production"-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд олон нийтийн санал асуулгаар тодорсон нийтийн дууны 25 уран бүтээлч, 25 бүтээлээрээ ая дуугаа өргөн барих аж.Үүнд 4-5 үеийн дуучид, хөгжимчид, зохиолчид, найруулагчид гээд бүх уран бүтээлчид оролцох юм байна. Тоглолтын тасалбар ч 25 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. 

МУУГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од: 

25 жил гэдэг бол уран бүтээлч хүний хувьд нэлээдгүй их цаг хугацаа, түүх, орон зайг хамарна. Мэдээж, би ганцаараа энэ 25 жилийг бүтээгээгүй. Тоглолт энэ сарын 11-нд 19:00 цагаас Бөхийн өргөөнд болох тул үзэгч, олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Дуучин Б.Болд:

Намайг багад тэр үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын нэг Т.Сэр-Од багш байсан. Энэ хүнтэй уулзаад танилцчих юмсан гэж бодож байсан цаг саяхан мэт санагдаж байна. 2005 онд СУИС-д элсэн орохдоо Т.Сэр-Од багшийнхаа шавь нь болж байлаа. Өнөөдөр тоглолтыг нь хамтран зохион байгуулж байгаадаа туйлын их баяртай байна. Манай “B sound production” таван жилийнхээ ойг хийж дуусангуут “Миний бүтээл-25” тоглолтыг зохион байгуулахаар ханцуй шамлан орсон. Тоглолтонд 5 үеийн уран бүтээлчид нэг дор цугларч буйгаараа онцлогтой. 

МУГЖ Ц.Төвшинтөгс:

"Миний бүтээл-25 цэнгүүнд оролцох гэж байгаадаа миний хувьд их баяртай байна. Т.Сэр-Одтойгоо нөхөрлөөд 26 жил болсон байна. Өнөөдөр олон сайхан уран бүтээлүүдээ түмэн олондоо толилуулж байгаад нь баяртай байна. Бид хоёрын хамтын уран бүтээлийн хувьд 17 дуутай.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (167)
  • Retweet (35)
  • Retweet (4)
  • 11-25 11:15
    Retweet (4)
  • 11-25 10:39
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-25 11:27
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-25 11:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:47
    Retweet (0)