Д.Гантулга асуултанд л ХАРИУЛСАН! 
2017 оны 11 сарын 8

Төрийн ордонд ёс бус авирладаг эрхэм гишүүдийг тоочвол нэгээр тогтохгүй. Нэгэн рүүгээ оймс, гутал шидэлцэж, салаавч өгөх бол наад захын асуудал. Сүүлдээ бүр ор дэр, оймс бандаашны асуудлаа хүртэл яриад зогсож байдаг болсон. Энэ бол монгол төрд ёс зүй гэж байхгүй болсны наад захын жишээ. Олон нийт бухимддаг ч угаас үзэл санаа, эсэргүүцлээ илэрхийлэх соёлд суралцаагүй монголчууд дэмий л гэртээ зурагттайгаа хэрэлдэж, үсрээд сошиал медиа орчинд бухимдлаа тайлж элдэв хараал урсгасан пост хийхээс хэтэрдэггүй. За ард түмэн нь жагсаж тэмцэж, төрийн ордон луугаа өндөг шидэхээ болъё. УИХ дахь Ёс зүйн байнгын хороо гэгч газар энэ асуудлыг авч хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Авч ч хэлэлцсэн. Тэгэхдээ Төрийн ордонд хувийн асуудлаар мэдээлэл хийсэн гэдэг дээр нь л фокуслаж бусад асуудлыг олон түмэн, сонгогчдынх нь мэдэлд үлдээж байгаа юм. 

Харин эрхэм гишүүн уг үйлдлээ сэтгүүлчдийн асуултанд хариулсан төдий зүйл хэмээн тайлбар хийж, өөрийгөө зөвтгөж явна. Түмэн олноо төрд төлөөлж буй төрийн түшээ бүү хэл жирийн иргэн хүн хүртэл хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой байдаг. Хүн ёсны энэ зарчим төрийн түшээ, эрхэм гишүүн хүнд үйлчилдэггүй болж таарах нь, дээрх тайлбараас үзвэл. Ер нь хэлэхэд МАН-ын залуу гишүүд олонх гэдгээрээ мундагдаж, аархсан ах захгүй, ёс жудаггүй хүмүүсийн бөөгнөрөл, амьтны ферм болж гүйцэж байгаад олон нийт дургүйцэж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (167)
  • Retweet (35)
  • Retweet (4)
  • 11-25 11:15
    Retweet (4)
  • 11-25 10:39
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-25 11:27
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-25 11:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:47
    Retweet (0)