Сайхан хүүхний дипломат паспорт
2017 оны 11 сарын 7

Манай эрх баригчдын эхнэр, гэр бүл, хамаатан садан дипломат буюу албаны паспорттой данхалзах нь тийм ч содон зүйл биш болжээ. Энгийн ажилчин, ард иргэдэд төдийлөн олдоод байхгүй энэ паспортыг чухам ямар шугамаар хэрхэн олж авдаг нь ч тодорхойгүй.  Тухайлбал, энд УИХ-ын гишүүн, эрхэм сайд Д.Сумьяабазарын гэргий Ч.Мичидмаагийн хөх пастпорт байна. Үүнийг харсан зарим хүн сайхан л хүүхэн бол дипломат паспорттой болж болох нь ээ гэж хошигнох.

Нөгөөтэйгүүр гадаад хэл усандаа “гавал”, гадагшаа дотогшоо олон дахин явдаг хүнд хялбархан олгогдчихдог юм болов уу ч гэж бодогдох шиг. Уг нь эрхэм сайдын гэргий мисс Ч.Мичидмаа олон их дээд сургууль төгссөн, мэргэжил боловсрол өндөртэй нэгэн ч ямарваа албан байгууллагад харьяалагдаж ажиллаж үзээгүй хүн гэдэг. Хувийн бизнестээ хувь нэмрээ оруулах маягаар ажил төрөл хийж байсныг үгүйсгэх аргагүй. Ямартай ч төрийн алба бүү хэл хувийн хэвшилд ажиллаж үзээгүй ээ гэсэн үг. 

Ер нь дипломат буюу албаны паспорттой болохын тулд хэрхэх вэ гэдэг хайлтыг хийж үзлээ. Гэтэл гадаад паспортны өнгөний асуудлыг сөхснөөс өөрөөр дорвитой мэдээлэл олдсонгүй. Уншигчиддаа мэдээлэл болгох үүднээс “Яагаад паспорт 4 өөр өнгөтэй байдаг” гэх сонирхолтой мэдээллийг хавсаргая. 

Улаан
Улаан өнгийн паспорт нь хамгийн түгээмэл байдаг. Тус өнгийн паспортыг сонгож хэрэглэдэг улс орнууд нь түүхэндээ коммунист системтэй байсан эсвэл өнөө хэр нь баримталдаг улс орнууд байдаг. Үүнд Словен, Хятад, Серби, Орос, Монгол, Латви, Румын, Польш болон Гүрж зэрэг орнууд багтахаас гадна Европын холбооны ихэнх улсууд нэмэгддэг юм. Мөн Европын холбоонд орох хүсэлтэй Турк, Македон, Албани зэрэг улсууд хэдхэн жилийн өмнө паспортын өнгөө улаан болгож өөрчилсөн билээ. Түүнчлэн Болив, Колумб, Эквадор, Перу улсын паспорт нь улаан хүрэн өнгөтэй байдаг. 

Хөх
Хөх өнгийн паспорт нь "Шинэ ертөнц"-ийг билэгддэг. Карибын арлуудын 15 нь хөх өнгийн паспорт ашигладаг бөгөөд үүн дээр Бразил, Аргентин, Парагвай зэрэг улсууд нэмэгддэг юм. Харин Венесуэл улс нь Өмнөд Америкийн худалдааны бүлэг “Меркосур”-т гишүүнээр элсэж орсон боловч иргэд нь улаан өнгийн паспорт хэрэглэдэг аж. АНУ-ын хувьд 1976 онд паспортын өнгөө хөх болгон өөрчилжээ.   

Ногоон
Лалын шашинтай орнуудын ихэнх нь ногоон өнгийн паспорттой байдаг. Тухайлбал Марокко, Саудын Араб, Пакистан зэрэг улсууд багтана. Тэдний хувьд ногоон өнгийг "Бошиглогч Мухаммед"-ийн дуртай өнгө болон эх дэлхий, амьдралын билэг тэмдэг гэж үздэг аж. Мөн Баруун Африкийн Буркина-Фасо, Нигер, Зааны ясан эрэг болон Сенегал улсууд ногоон өнгийн паспортыг ашигладаг аж. Энэ нь тухайн улс орнууд "Баруун Африкийн улсуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг"-д харьяалагддаг болохыг илтгэж байгаа юм. 

Хар
Хар өнгийн паспортыг маш цөөхөн улс орнууд ашигладаг. Тухайлбал, Африкийн Ботсван, Замби, Бурунди, Габон, Ангол, Чад, Конго, Малави зэрэг улсууд тус өнгийн паспортыг хэрэглэдэг байна. Мөн Шинэ Зеланд улс нь хар өнгийн паспорттай бөгөөд хар бол тус улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон өнгө билээ. 

Д.Амур
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (167)
  • Retweet (35)
  • Retweet (4)
  • 11-25 11:15
    Retweet (4)
  • 11-25 10:39
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-25 11:27
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-25 11:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:47
    Retweet (0)