З.Нарантуяа: Зарим хүн ДУРГҮЙД ХҮЧГҮЙ гэдэг үүднээс хоригийг эсэргүүцэж байна
2017 оны 11 сарын 7

УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. 

-Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьчихлаа. Энэ асуудлыг яах ёстой юм бэ?

-Ерөнхийлөгч бол багш нарын цалин, хөдөлмөр хийгээд үнэлэмжийг дээшлүүлэх шаардлагад нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмж хэлбэрээр мөнгө олгохыг эсэргүүцэж байгаа. Ер нь багш нарын цалин хөлсийг нэмэх шаардлага байгаа юу гэвэл бий. Гэхдээ үүнийг ямар хэмжээнд шийдэх нь ганцхан удаагийн 300 мянган төгрөг олгосноороо шийдэхгүй. Тиймээс хоригоо тавьсан гэж ойлгож байна. 

Бодлогын хувьд эдийн засагт сөрөг үр дагавар авч ирэх буюу мөнгө тараах хэлбэрээр биш бусад зардлын оновчтой бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Дээр нь суурь судалгаануудыг сайн хийж байж үндсэн цалинг нь нэмэх замаар шийдэх нь зөв. Энэ үүднээс хоригийг тавьж байгаа болохоор би хоригийг дэмжиж байна. 

-Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих эрх мэдлээ хэтрүүлж, хэт улстөржүүлээд байгаа юм биш үү?

-Ерөнхийлөгчийн хориг тавих эрх нь Үндсэн хуульдаа заасан. Ерөнхийлөгч хуулийн ийм ийм заалтыг хангасан байвал хориг тавих эрхтэй гэсэн хатуу хязгаар тавьж өгдөг. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлыг тэргүүн, эдийн засаг нийгэм болон улс төр гээд бүх салбарын зохистой төвшинг хангах бодлогын төвшинд энэ хүн том агуулга утгаар нь харж байж хориг тавьдаг. Тиймээс үүнийг бүрэн эрхэд хамаарах асуудлаар хориг тавьсан нь буруу, зөв гэж хэлэлцэж байгаа нь үндсэн асуудлаасаа зайлсхийсэн, агуулга хэлбэр хөөсөн, дургүйд хүчгүй гэдэг үүднээсээ ярьж байгаа прагматик гэж л үзэж байна. 

-Ерөнхийлөгчийн зүгээс иргэдийн зээлийн татварыг бууруулах чиглэлээр төсөл дээр ажиллаж байгаа шүү дээ?

-Тэр хуулийн төслийг боловсруулаад дуусах шатандаа орж байгаа. Чуулганы хуралдаан дээр ч би хэлсэн. Энэ хуулийн үндсэн агуулга нь уул уурхайн баялаг, газрын доорх баялгыг цөөхөн хүмүүс өмчилж баялаг болгодог биш бүх хүндээ хүртээмжтэйгээр баялгийн зөв менежмент хийх хууль юм. Энэ хуулийг удахгүй өргөн барих байх гэж бодож байна. 

-2018 оны төсөвт 33, 32-ийн бүлэг тойрог бүрт нэг тэрбум төгрөгийг төсөвлөх асуудал яригдсан?

-Сангийн сайд мэдээлэл хийхдээ гишүүн бүрт нэг тэрбум төгрөгийг хуваарилсан байна гэж хэлсэн. Түүнийг бол би мэдэхгүй. Хувь гишүүнийхээ хувьд өнөөдөр миний тойрог дээр хуваарилагдсан нэг төгрөг ч байхгүй.

-Тухайлбал, таны тойрог дээр тодорхой бүтээн байгуулалтын ажилд төсөв суутгасан уу. Зарим тойрогт тухайн гишүүдийг ялгаварлалаа гэх асуудал гарч байна?

-Өнөөдрийн байдлаар ялгаварласан зүйл бол харагдахгүй байна. Хэдийгээр сөрөг хүчний гишүүн ч гэлээ бидний тавьсан, хүссэн саналыг хүргүүлсэн. Боломжийн хэмжээгээр тусгасан гэж хэлсэн. Гэхдээ одоогоор аль нь тусгагдаад, аль тусгагдаагүйг сайн хараагүй байна. 

-Төсөв дээр 10 тэрбум төгрөгийг нэмэх шаардлагатай гэж үзэж байна. Боломж бий юу?

-Санхүүгийн хувьд боломж бол бий. Миний уриалга гаргасан гол шалтгаан нь хүүхдийн хөгжил, хүүхэд хамгаалах асуудалд төр засгийнхан мөнгө нэмж тавих хэрэгтэй. Төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давлаа гээд багш нар, төрийн албан хаагчдад 55 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг өгч байгаа. Тэгэхээр бид төсөв зардлаа зөв хуваарилж, хэрэгцээтэй хэрэгцээгүйгээр нь ялгаж танахын бол хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд мөнгө нэмж тавьж болно.

-Ирэх оны төсвийг баталсан ч дараа нь тодотгол хийх дүр зураг харагдаж байна гэх юм?

-Тийм зүйл болохгүй байх. Хугацаа хангалттай бий. Дээр нь Сангийн яаманд ажиллаж байсан туршлагатай сайд ажиллаж байгаа болохоор гоомой төсөл хэлэлцэхгүй байх гэж бодож байна. Дөрвөн шаттай хэлэлцүүлэг өрнөнө. Хэлэлцүүлгийн явцад анхаарч засах юмаа хийгээд явах боломж бий.   

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (167)
  • Retweet (35)
  • Retweet (4)
  • 11-25 11:15
    Retweet (4)
  • 11-25 10:39
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-25 11:27
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-25 11:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:47
    Retweet (0)