Хан-Уулын Б.Цэрэн аавуудыг БУТ ЦОХИВ
2017 оны 11 сарын 7

Юун ихрүүдийн аав бэ гээд харсан чинь Б.Цэрэн байна шүү дээ. Манай олны танил, од “мод” хүмүүс сүүлийн жилүүдэд эрчимтэй ихэрлэж дор хаяж нэг ширхэг жаазны зурагтай болоод байгаа. Ихрүүдийг дотор нь төрөлхийн болон олдмол гэж ангилна. Энэ талаар илүү тайлбарлавал ээжүүд гомдоно яршиг.

Энэ Хан-Уулын ИТХ-ын дарга Б.Цэрэн элдэвтэй эр шүү. Бүхэл бүтэн Улаанбаатараар нэг ИТХ-ын гишүүд болоод дарга нар байхад уртаашаа ганц Б.Цэрэнгийн нэртэй л сууж байгаа бид хүртэх ёстойгоо л хүртэж байна. Бусад нь ажил хийдэг эсэх нь тодорхойгүй. Харин эдний дүүргийн ажил ёстой шажигнатал явагдахыг яана. Тэр утгаараа Б.Цэрэн яах аргагүй анхаарлын төвд байгаа төлөөлөгч. Муухан их хурлын гишүүнээс л илүү нэр төртэй байна даг.

Б.Цэрэн амьдрал дээр тэгтлээ айхтар давшаагүй нь “прүүс” унаснаас нь харагдаж байна уу даа. Хэн ч биш юу ч биш нөхдүүд хүртэл 200 унаад зам дээр пээдийж байхад. Тэглээ гээд албан тушаалд очоод унаад идээд бай гэсэн үг биш шүү.

Б.Цэрэн ажлаа сайн хийхийн хэрээр түүний ар талыг бас хүмүүс сонирхож байгаа. Гэргий нь Д.Оюундэлгэр гэж бүсгүй, Алдарт эхийн одон гардсан гоолиг ээжүүдийн нэг. Мөн л төрийн албан хаагч ОӨУБЕГ-т гадаад паспортын бүртгэгч хийдэг юм билээ. Энэ өхөөрдөм ихрүүд “төрөлхийн”.  Шинэ сурагчид аавынхаа ажлыг цуглахаас өмнө хүргүүлж явна. Б.Цэрэнтэй ажлын бус цагаар бол хүүхдүүдийнх нь сургуулийн гадаа таарна гэж байгаа. Ажилтай ч амтай ч халамжтай ч аав юм биз дээ. 

Эх сурвалж:Гранд сэтгүүл, №99

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (167)
  • Retweet (35)
  • Retweet (4)
  • 11-25 11:15
    Retweet (4)
  • 11-25 10:39
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-25 11:27
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-25 11:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:47
    Retweet (0)