“Макс”-ын Д.Ганбаатарынхан Монголын язгууртнууд шиг л!
2017 оны 11 сарын 6

“Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар сайхан гэргий, хурдан хүлэг гэх мэт монгол эр хүний бахархах дуртай юм бүхнээр баян хүн. Наадмаар Хүй мандлын дэвжээнд хурдан хүлгүүдээрээ түрүү магнай авч аархдаг бол хилийн чанадад эрлийз хурдан хүлгүүдээ өндөр бооцоотйогоор уралдуулж түрийвчээ түнтийлгэдэг нэгэн. Энэ удаад тэрээр ах, эгч, гэргий нараа дагуулан Английн Хатан хааны нэрэмжит “Breeder`s Cup” морин уралдааныг үзэж сонирхож явна. Энэхүү дэлхийн хэмжээний том уралдаанд түүний “Mongolian Saturday” хурдан хүлэг ч уралдсан бөгөөд энэ морь “Breeders Cup-2015”-д түрүүлж байсан аж. Ер нь эл тэмцээн дэлхийн олон мянган үзэгчдийг байлдан дагуулж, ихээхэн хэмжээний мөнгө эргэлдүүлж чаддаг гэдгээрээ онцлогтой. 

Энэ жилийн тэмцээн 11-р сарын 04-нд болсон бөгөөд Д.Ганбаатар ноёнтон гэргий Д.Уянгалянхуатайгаа тэмцээний хойморт Европ язгууртнууд шиг л тухалсан байгааг бид харж байна. Хүй мандалын мисс өргөмжлөлийг ард түмнээсээ авсан Д.Уянгалянхуа ер нь хөөрхөн царай, сайхан хувцаслалтаараа үргэлж илүүрхэж ирсэн хатагтай. Нөхөр нь ч гоёж гоодох дуртай байдаг юм билээ. Энэ удаад өнгөрсөн наадмаар өмссөн гоёмсог ууж бүхий монгол дээлэн дээрээ европ язгууртнуудын үндсэн имиж болж ирсэн донжлог малгай өмссөн нь эгээтэй л Монголын хатан хаан шиг. Зарим өөч нэг нь “Байдгаараа гоёж гоодчихоод Монголын ихэс дээдэс шиг сууцгааж байгаа нь дүрдээ хэтэрхий орчихжээ” гэх. Харин бидний өнцгөөр бол тэд чадаж байна. Тэр гоё байна. Д.Ганбаатар ихэмсэг байна. Тэгээд ч эзэддээ хэдэн мянган долларын бооцоо, ашиг авчирдаг  дээдсийн зиндааны уралдаан болохоор тэд ингэж дүрээ сайн бүтээх нь аргагүй ш дээ. Хэдий болтол бил нүүдэлчин монголчууд гэж навсайж явах гэж!

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (167)
  • Retweet (35)
  • Retweet (4)
  • 11-25 11:15
    Retweet (4)
  • 11-25 10:39
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-25 11:27
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-25 11:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:47
    Retweet (0)