Тагнуулын дарга нар хаачдаг вэ?
2017 оны 11 сарын 6

Тагнуулын дарга нар хаачдаг вэ гэдэг асуултанд хүн бүр дуу нэгтэй элчин сайд болдог гэж хариулах биз. Чухам яагаад гэдгийг нь харин хүн бүр янз бүрээр тайлбарлах байх. Ер нь тагнуулын үе үеийн дарга нар ямарваа улсын Монгол дахь элчин сайдаар томилогддог. Нэн ялангуай энд ямар нэг асуудалд өртөхөөрөө аль нэг улсад очоод бүгчихдэг гээд хэлчихвэл хэлсдэхгүй. 

Энэ удаад ч мөн дуулианы эзэн Б.Хурц БНСУ-д суух элчин сайдаар томилогдлоо.  Томилоглоо ч гэж дээ томилсон гэдэг үг илүү тохирох биз. Үүнтэй адилхан 2014 онд ТЕГ-ын тэргүүн дэд дарга С.Эрдэнийг ажлаас нь чөлөөлж,  мөн л аль нэг улсын элчин сайдаар томилж байсан гэх. Үүнээс ч өмнө одоогийн ТЕГ-ын дарга Д.Гэрэл мөн л БНСУ-д суух бүрэн эрхэт Элчин сайд байсан гэхээр ТЕГ-ын дарга нар бүгд л Австрали, Англи, БНСУ гээд орнуудад элчингээр томилогддог байх нь.

Уг нь ТЕГ бол улсын нууцад хамаарах чиг үүрэгтэй, Монгол төрийн нүд чих болсон газар. Гэтэл эдгээр хүмүүс яагаад элчин сайдаар томилогдоод байдаг вэ?! Энэ зүгээр нэг асуулт биш байх. Ер нь улс төрийн хүрээнд дипломат алба, элчин сайдын албыг дэвшүүлэн зайлуулах газар, амьд үхдлүүдийн булшны газар гэдэг. Тэгэхээр ТЕГ-ын дарга нарыг амьдаар нь “булшлах”, амыг нь үдэх шаардлага үе үеийн эрх мэдэлтнүүдэд байсаар иржээ гэж ойлгох уу. 

Миний мэдэхийн Р.Болд, С.Эрдэнэ, Д.Гэрэл, Б.Хурц гээд үе үеийн тагнуулын дарга нар бүгд элчин сайдаар ажиллаж байсан, мөн ажиллахаар явсан хүмүүс байна. 

Р.Болдын тухайд л гэхэд АНУ-д суугаа Монголын элчин сайдаар ажиллаж байгаад 2008 онд МАН-ыг сонгуульд ялалт байгуулмагц Монголд ирж ТЕГ-ын даргаар ажиллаж байсан.  Улмаар 2012 оны сонгуулиар Австралид суух Элчин сайдаар томилогдсон.  Түүнийг С.Баярын дотны анд гэлцдэг.

Түүнийг ажлаа өгсөний дараа буюу сонгуулийн өмнөхөн БНСУ-д элчин сайдаар ажиллаж байсан Д.Гэрэл ТЕГ-ын даргаар ирж байсан. Ингээд 2013 оны тавдугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байгаад сая Б.Хурцын оронд дахин ТЕГ-аар томилогдов.  ТЕГ-ын даргын томилгоо зургаан жилийн хугацаатай байдаг. Тэгвэл өмнө нь Д.Гэрэлийн бүрэн эрхийн хугацаа талдаа ч ороогүй байхад ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед тэрбээр “би ажлаа өгөх хүсэлт гаргаагүй. Намайг ямар үндэслэлээр ажлаас халсаныг мэдэхгүй байна” хэмээж байлаа.Д. Гэрэл нь УИХ-ын дарга М.Энхболдын талыг баримтлагч нэгэн гэх.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (167)
  • Retweet (35)
  • Retweet (4)
  • 11-25 11:15
    Retweet (4)
  • 11-25 10:39
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-25 11:27
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-25 11:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:47
    Retweet (0)