Дэлхийд гайхагдсан Монгол хуримын видео
2017 оны 11 сарын 3

Энэхүү хуримын видео сошиал медиад тавигдсан даруйдаа маш өндөр хандалт авч байна. Монгол орны үзэсгэлэнт байгаль, Хөвсгөл далайн эрэгт цас цагаан хуримын даашинзтай бүсгүй, цэмцгэр сүйт залуугийн хамт. Яг л мөрөөдөл шиг, зүүд мэт, үлгэр шиг. Холливудын кино гэж эндүүрэм. Энэхүү видеоны талаар танд сонирхуулах 10 баримтыг энд онцолж байна. 

1. Тус видеог 2014 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 600 орчим хуримыг амжилттай зохион байгуулсан “BRAND MEDIA GROUP”-ийн чадварлаг залуус хийжээ. 

2.  Хугацаа: Энэхүү видеог хийхийн тулд 5 өдөр 4 шөнийг зарцуулсан байна. 

3. Нүдэнд ил харагдаж байгаа нь залуу хос, хуримын гэрчүүд. Видеог бүтээхэд арын албанд 8 хүн ажилласан байна. 

4. Монголд урд нь хуримын зураг авалт, видео төдийлөн өндөр ач холбогдол, үнэлэмжтай байгаагүй юм. Одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга Сингапураас тэрмбутан найзынхаа хүүхдийг хуримлахад авч ирж эх орондоо гоё видео хийн буцааж байжээ. Монгол мөнгөөр 60 гаруй сая төгрөгөөр бүтээгдсэн гэдэг юм билээ. Энэхүү видео тухайн үед сошиал медиад өндөр хандалт авч байв. 

5.  Монголын үзэсгэлэнт байгаль дэлхийн видео бүтээгч, гэрэл зурагчдын сонирхлыг ихээр татах болсон нь “BRAND MEDIA GROUP”-ийн залуусын тасралтгүй хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Тэд хуримын видео төрөлд энэхүү видеогоороо өндөр босго тавиад байна. Энэ бол тэдний 6 дахь бүтээл. 

6.  Тус группийн хамт олон гадаад харилцаагаа өргөжүүлж Шанхай, Хөх хотын студиудтэй гэрээ хийсний үндсэн дээр монгол хосуудын гадаад дахь гоёмсог видеог мөн урлаж эхэлсэн байна. 

7.  Та бүхний хамгийн сонирхож байгаа асуулт: Энэхүү сэтгэл татам видео боломжийн өртгөөр бүтсэн. 

8. Тус группийн хамт олон зөвхөн видеогоор зогсохгүй жилийн 4 улиралд гайхалтай хуримын зургуудыг авч, хуримын зохион байгуулалтыг мэргэжлийн өндөр түвшинд хийж буй. Илүү дэлгэрэнгүйг та бүхэн https://www.facebook.com/BRANDMEDIAGROUPLLC/ хаягаар зочлон сонирхох боломжтой. 

9.  Хуримлагч хосууд жирийн хөдөлмөрч хосууд. Хуримнаас зураг, бичлэг дурсамж болж үлддэг болохыг залуус соргогоор мэдэрчээ. Тэд магадгүй хэдэн жилийн дараа хуримын видеоны төрөлд алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдлын гэрч, гол дүр болсон нь азтай тохиолдол. 

10. Хуримаа хийхдээ хэзээ ч мартагдахааргүй үнэ цэнтэй дурсамжаа мөнхлөхийг хүссэн хэн бүхэнд BRAND MEDIA-чууд дахин давтагдашгүй шинэлэг бүхнийг санал болгож цогц үйлчилгээ үзүүлдэг нь олон нийтийн таашаалд нийцэж байгаа. 

Гэр бүл бол тухайн улс орны хамгийн үнэ цэнтэй хөрөнгө. Сайхан бүхнийг түгээж байгаа BRAND MEDIA GROUP-ийн хамт олонд талархал илэрхийлье. Бүүдгэр нийгэмд гэрэл тусах мэт таатай мэдрэмжийг та бүхний уран бүтээлээс авдаг шүү. 

У.Цахирмаа 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (167)
  • Retweet (35)
  • Retweet (4)
  • 11-25 11:15
    Retweet (4)
  • 11-25 10:39
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-25 11:27
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-25 11:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • 11-25 11:54
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-25 11:47
    Retweet (0)