Ц.Нямдорж сайдын суудлаас татгалзаж, бусад сайд нарыг өнөөдөр томилно
2017 оны 10 сарын 12

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл хийж, 12 сайдын нэрийг эцсийн байдлаар зарласан. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарыг сайд нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн юм.Харин Шадар сайдад нэр нь яригдсан Л.Энх-Амгалан, БОАЖ-ын сайдад нэр дэвшсэн О.Содбилэг нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн зөвшөөрөөгүй учир Шадар сайдад Ө.Энхтүвшинг, БОАЖ-ын сайдад Н.Цэрэнбатыг, Батлан хамгаалахын сайдад Н.Энхболдын нэрийг өргөн барихаар болжээ.

Н.Энхболд гишүүнийг Ж.Мөнхбат, Б.Цэрэнбат нарын залуу гишүүд нь шууд дэмжсэн тул Ё.Баатарбилэг гишүүн санал хураалтаас өмнө нэрээ татсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Ингэснээр 32-ын бүлэг өчигдөр Ерөнхий сайдад  нэр дэвших хоёр хүнийхээ нэрийг хүргүүлсэн байна. 

Ингэснээр МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 09.00 цагт хуралдаж, үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдахаар болсон байна. Удирдах зөвлөх, бүлгийн хурлаараа сайд нараа эцэслээд УИХ-д өргөн мэдүүлж, улмаар өнөөдөр чуулганы хуралдаанаар томилно гэж эх сурвалж мэдээлж байна. У.Хүрэлсүхийн хувьд өмнөх засгийн газрыг огцруулахад  өөрийнх нь талд ажиллаж гарын үсэг зурсан гишүүдээсээ дагнан Засгийн газраа байгуулах бодолтой байсан нь тодорхой.

Ямартай ч тодорхой болж байгаагаар түүний тэргүүлсэн Засгийн газар 100 хувь давхар дээлтэй байхаар зурагдаж байна. 

Нэг ёсондоо, УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хурал дээр Ерөнхий сайд “Засгийн газраа хүчтэй, УИХ болон Ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж асуудлаа шийдвэрлүүлж чаддаг  байгаасай гэж хүсч байна. Иймээс парламентын Засгийн газар байх болов уу” гэж санаа оноогоо илэрхийлж байсан нь ийнхүү  биелэлээ олж байна. 

У.Хүрэлсүхийн бүрдүүлж буй танхимд түүний эсрэг санал өгч байсан гишүүдээс эхлээд үндэсний цөөнхийн төлөөлөгч, жендер талаасаа гэвэл хоёр ч эмэгтэй сайд орж байна.  Харин  өмнөх Засгийн газарт ажиллаж байсан нэг ч төлөөллийг оруулсангүй. 

Түүнчлэн, сайдад нэр нь яригдаж  байсан Ц.Нямдорж энэ удаагийн Засгийн газарт орсонгүй. Тэдэнд сайдын суудал санал болгосон ч татгалзсан гэх мэдээлэл байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (31)
  • Retweet (10)
  • 10-23 22:48
    Retweet (9)
  • 10-23 23:05
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (2)
  • 10-23 23:06
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-23 22:41
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 10-23 23:15
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 10-23 23:12
    Retweet (0)