Бэр гуйхаар очоод амиа алдсан хэрэг гарчээ
2017 оны 10 сарын 11

Бэр гуйхаар худындаа очоод амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход 53 настай эрэгтэй архинд хордсон байдалтайгаар гаднаа ямар нэгэн ил шархгүй амь насаа алдсан байжээ.Юу болсоныг тодруулбал бэр гуйж очсон айл нь их хэмжээний архи шахаж уулгасан гэх бөгөөд үүний улмаас талийгаач архинд хордож зүрх нь зогссон бололтой. Талийгаачийн хувьд хүргэний талын авга ах нь юм байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (29)
  • Retweet (10)
  • 10-23 22:48
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 10-23 22:13
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 10-23 22:41
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 10-23 23:01
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)