Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагага маргааш эхлүүлнэ
2017 оны 10 сарын 11

Монголын Хуульчдын холбооны төлөөлөгч сонгох журамд "Сонгуулийг Их хурлын тов тогтоосон шийдвэр гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор Зөвлөл товлон зарлана” гэж заасан. Үүний дагуу Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2017.09.18-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Монголын Хуульчдын холбооны гуравдугаар Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг 2017 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 08:00 цагаас эхлүүлж, 2017 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 22:00 цагт дуусгахаар тогтоосон бол Их хурлын төлөөлөгчийг сонгох ажиллагааг 2017 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 08:00 цагаас эхлүүлж, 2017 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 22:00 цагт дуусгахаар тогтоосныг анхаарна уу.

Мөн түүнчлэн Монголын Хуульчдын холбооны гуравдугаар Их хурлыг зохион байгуулах Ажлын хэсгийн 2017 оны аравдугаар сарын 5-ны өдрийн хурлаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдын төлөөллийн хэсэг тус бүрээр Монголын Хуульчдын холбооны гуравдугаар Их хурлын сонгуульд оролцох нийт нэрсийн жагсаалтыг баталгаажуулсан бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар энэ удаагийн хуралд шүүгчийн төлөөлөллөөс 92 шүүгч, прокурорын төлөөллөөс 92 прокурор, өмгөөлөгчдийн төлөөллөөс 183 өмгөөлөгч, бусад хуульчдын төлөөллөөс 92 бусад хуульч оролцох юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (29)
  • Retweet (10)
  • 10-23 22:48
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 10-23 22:13
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 10-23 22:41
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 10-23 23:01
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)