Сэтгэлзүйч: Найз нөхөр байхад сэтгэл зүрх хэрэгтэй
2017 оны 10 сарын 11

Манай сайт Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэгтэй хамтран ажиллаж, уншигчдадаа хэрэгтэй мэдээ мэдээлэл, сэтгэлзүйн зөвлөгөөг хүргэдэг билээ. Энэ удаад найз нөхдийн болоод хосуудын харилцааны үе шат, цаг хугацааны явцад үүсч болох асуудлуудыг онцолж байна.

Амьдралд бүх зүйл санаснаар болох нь ховор. Сэтгэл хөөрлөөр эхэлж бодит амьдралаар дуусдаг нь жам юм. Танилцаж нөхөрлөж хол зам туулахад хэд хэдэн даваа давж, сорилт шалгуурт ордог. Хосууд ч бай, жирийн сайхан анд нөхдийн нөхөрлөл ч бай ялгаагүй.Тэд анх танилцаад бие биедээ таалагдвал цаашид нөхөрлөх боломж үүсдэг. Энэ нь эхний шат буюу танилцах үйл явц юм. Олон сайхан хүмүүс нөхөрлөлийн үе шатуудыг амжилттай даван туулж чадаагүйгээс бие биенээсээ холдон хөндийрч, салан одож эргээд бие биенээ муулж, харааж зүхэн, гомдол үзэн ядалт тээж явдаг болохоор үүнийг бичмээр санагдлаа. Танилцаад царай зүснээс эхлээд хэл яриа, хувцаслалт гээд гадаад төрхөөрөө бие биенээ мэдэлцэж үерхэж нөхөрлөж эхэлдэг. Энэ нь бие биедээ татагдаж, таалагдаж буй учраас тэр билээ. Амьдралын зорилго нийлэх, санаа бодол нийлэх зэрэг нь цаашид хамтрах, нөхөрлөх үндэс нь болдог.

2-шат: Бие биенээ мэдэлцэж эхэлдэг, зан аашаа авалцана, харилцаа арай гүнзгийрнэ. Юунд дуртай, юунд дургүй гээд л ...Тэгээд өөрийнхөө дуртай, өөрийнхөө чаддаг юмаар бие биедээ найр тавьж эхэлнэ. Хэн хэндээ тэмүүлж, ямар давуу тал байгааг судалж, ойртож хамт хоол идэх, гадуур зугаалах, юм үзэх, чөлөөт цагаа хамт өнгөрүүлэх зэргээр дотносож эхэлдэг. 

3-р үе шат: Жинхэнэ бодит дүр төрхөө олж харах буюу бие биенийхээ "Эго"-той танилцана. Хоёр өөр орчин нөхцөлд амьдарч байсан хүмүүс нэг зорилго доор нэгдэх үедээ бие биенээсээ өөр болохоо харж мэдэрдэг. Бие биенээсээ өөрөөр бодож сэтгэж, өөр өөр юманд дурлаж, татагдаж байгаагаа хараад бие биенээ буруутгаж эхэлдэг. Ийнхүү хямралын үе эхэлнэ. Найзыгаа "зөв хүн үү? буруу хүн үү? яагаад миний дуртай юм түүнд таалаглахгүй байна? ..." гэх зэргээр харилцаанд зөрчил үүснэ. Бие биенээсээ өөр байгаа гэдэг буруу зүйл биш юм. Яг үнэндээ хэнийх нь ч буруу биш, зүгээр л өөр өөр бодол санаатай хүмүүс нэг зорилго, нэг үнэ цэнэ доор нэгдэх үйл явц явагдаж буй хэрэг. Энэхүү зөрчил нь бие биедээ буулт хийх, харилцан ярилцах, ойлголцох, бие биенээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадах аваас цааш үргэлжилнэ, үгүй аваас өөр өөрсдийн замыг хөөн холдон оддог. Гэр бүлийн амьдрал, хосууд ч ялгаагүй энэ замыг туулдаг.
4-р үе шат: Харилцан ойлголцдог болсон, ярилцаж шийдвэрлэж сурсан, асуудлыг сэтгэл хөөрлөөсөө ялгаж сурсан учраас эвдүйгээ олж бие биенийхээ дутууг нөхөн цаашид амжилттайгаар харилцаагаа үргэлжлүүлдэг. Ийм нөхөрлөл насан туршид ч үргэлжилдэг сайхан нөхөрлөлийг бий болгодог.

Нөхөрлөлдөө үнэнч байж, харилцаагаа удаан хугацаанд үргэлжлүүлэхэд сэтгэл зүрх, зориулалт хэрэгтэй байдаг. Үнэгүй талх хулганы хавханд л байдаг шүү дээ.

Манжаагийн Алтанцэцэг
Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэл зүйч

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (29)
  • Retweet (10)
  • 10-23 22:48
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 10-23 22:13
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 10-23 22:41
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 10-23 23:01
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)