С.Амарсайхан:Ардчилсан намтай ямар ч тохироо хийгээгүй
2017 оны 10 сарын 9

Өнөөдөр товлогдоод байсан НИТХ хуралдаж даргаа сонгосон. Тодруулбал, төлөөлөгчдийн 21 хүний саналаар буюу 51,2 хувийн саналаар С.Амарсайхан сонгогдсон. Тэрбээр тамгаа хүлээн авсныхаа дараа “Надад итгэл үзүүлж нийслэлийн эрх барих дээд байгууллага болох НИТХ-ын даргаар нэр дэвшүүлж, сонгосон та бүхэнд баярлалаа. Олон сарын турш зогсонги байсан НИТХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргаж, хэвийн ажиллах боломжийг бүрдүүллээ. Эх орны нийгэм, эдийн засгийн цөм болсон Улаанбаатар хотын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих эрх үүргийг 45 төлөөлөгч та бидэнд нийслэлчүүд олгосон. Би цаашид НИТХ-ын үйл ажиллагааг удирдан, зохион байгуулахдаа зөв санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, асуудлыг оновчтой шийдвэрлэх, хөгжлийг хурдасгах аливаа шийдлийг дэмжинэ. Харин ажил гацаасан, хариуцлагагүй байдал, аминчхан үзэл, хэт намчирхалыг эсэргүүцэгч байх зарчмыг хатуу баримтална"  гэлээ.

Ингээд сэтгүүлчид түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ажлаа юунаас эхлэх вэ?

-Нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчилж, албан тушаалтны эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, хүнд суртлыг таслан зогсоох

-Хот төлөвлөлтийн хоцрогдсон сэтгэлгээ, хуучирсан арга барилыг халах

-Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг оновчтой тодорхойлж, эрчимтэй хэрэгжүүлэх

-Утаа, агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх

-Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлэх

-Нийтийн тээврийн томоохон төслүүдийг урамшлуулах

-Жишиг хот, дүүргүүдийг бий болгох

-Нийслэлийн төсөв санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, үргүй зардлыг багасгах зэрэг хийх томоохон ажлуудыг хийнэ.

-Таныг нэр дэвших хугацаанд “Оюуны ундраа” компанитай холбогдсон сөрөг мэдээлэл цацагдаж байсан. Танай компани Зайсан орчимд хэдий хэмжээний газар авсан бэ?

-“Оюуны ундраа” компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ компанийг газар эзэмшиж болохгүй, бизнес хийж болохгүй гэж хориглосон хуулийн заалт байхгүй. Хэрэв хуулиар хориглосон асуудал байвал түүнийг зөрчих эрх бидэнд байхгүй. Монголчууд бол ардчилсан оронд амьдарч, ажиллаж байгаа хүмүүс. 

-Нийслэлийн Ардчилсан намын бүлэг таныг дэмжсэн. Үүгээр ямар нэг тохироо хийсэн мэт хардлага төрж байна. Харин та ямар хариулт өгөх вэ?

-Ардчилсан намтай ямар ч тохироо хийгээгүй. Бид шударга өрсөлдсөн. Цаашид ч олонх, цөөнх  гэж ялгахгүйгээр нийслэлийн эрх ашгийн төлөө зөвтэй нь нийлж, буруутай нь тэмцэлдэж ажиллах болно. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (29)
  • Retweet (10)
  • 10-23 22:48
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 10-23 22:13
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 10-23 22:41
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 10-23 23:01
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)