Загварын загалмайлсан эх гэгддэг Э.Одгэрэл аль хэдийнэ байр сууриа тавьж өгөх цаг болсон бололтой. Гоо үзэсгэлэн, гадаад төрх, хувцаслалт гээд бүхий л талаараа Э.Одгэрэлийг хол хаях мисс Ч.Содгэрэл сүүлийн үед томоохон хэвлэлийн хуудаснаа залрах боллоо.
Дэлхийн төдийгүй монголын томоохон хүлээн авалт үйл ажиллагаанд уригдан ирж загварын чиг хандлагыг тодорхойлох болсон Ч.Содгэрэлд Э.Одгэрэл халаагаа өгөх цаг болжээ. Учир нь гоо үзэсгэлэн, өндөр нуруу, хувцаслалт гээд бүхий л талаараа тэр манлайлж эхэллээ.