Шадар сайдад Д.Сумъяабазар, Ч.Улааны нэр яригдаж байна
2017 оны 10 сарын 3

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд томилогдох өдрүүд үргэлжилж байна. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх одоо танхимаа хэрхэн бүрдүүлэхээс Засгийн газар төдийгүй, МАН-ын ирээдүй тодорхойлогдоно. Тиймээс ч энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд анхаарал хандуулж буй иргэн олон бий. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт хэн хэн сайд болох, хэн ямар албан тушаалд очих вэ гэсэн таамаг олон нийтийн дунд өрнөсөөр. Тэгвэл зарим сайд нарын нэрс эхнээсээ тодроод байгаа юм байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар  Ч.Улаан нарын нэг Шадар сайдаар томилогдохоор болсон бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Боловсрол, соёл, спортын сайдаар томилогдохоор болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Мөн Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Я.Содбаатар, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн сайдад Ц.Бат-Энх, Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн, ЗГХЭГ-ын даргад Г.Занданшатарын нэр яригдаж байгаа юм.

Ямартаа ч Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ нэр цэвэр ажил хэрэгч, хариуцлагатай мэргэжлийн баг бүрдүүлээсэй гэж ард түмэн хүсэж байгаа. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн сайд хийхгүй байх буюу давхар дээлгүй байх шаардлага ёстой гэж үзэж байгаа ч сайдад яригдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь гишүүд байгаа билээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (29)
  • Retweet (10)
  • 10-23 22:48
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 10-23 22:13
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 10-23 22:41
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 10-23 23:01
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)