Есөн сайдын нэрийг эцэслэн тохирчээ
2017 оны 10 сарын 2

Засгийн газрын бүрэлдэхүүнд хамгийн анхаарал татаж  байгаа нь давхар дээл болон дэд сайдуудын асуудал байгаа. Энэ талаар нэр дэвшигч У.Хүрэлсүх Байнгын хороны хурал дээр мэдэгдэхдээ  хууль журмын дагуу хэрэгжүүлэхээ илэрхийлэхийн хамт давхар дээлийн асуудлаар намын бүлэг, Удирдах зөвлөл дээр нухацтай ярилцана гэдгээ мэдэгдээд буй.

Хэрэв өмнөх жишгээр явбал УИХ-ын гишүүдээс 7 хүн  сайдаар сонгогдож давхар дээл өмсөх магадлалтай. Харин одоо сайдад яригдаж байгаа хүмүүсийн ихэнх нь  УИХ-ын гишүүд байгаа юм. У.Хүрэлсүхийн зүгээс яамдын бүтцийг өөрчлөхгүй гэдгээ нэгэнт мэдэгдсэн тул 13 яам, ЗГХЭГ, Шадар сайдын нийт 15 суудал яригдаж буй юм. Тэд урьдчилсан байдлаар есөн сайдын суудлаа тодорхой болгож, саналаа ерөнхий байдлаар нэгтгэсэн байна.

Тухайлбал,

1. Монгол Улсын Шадар сайд Ч.Улаан

2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Я.Содбаатар                 

4. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

5. Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар

6. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Сарангэрэл

7. Зам, тээврийн сайд Ц.Бат-Энх

8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

9. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Д.Дуулим

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (29)
  • Retweet (10)
  • 10-23 22:48
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 10-23 22:13
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 10-23 22:41
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 10-23 23:01
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)