Амиа хорлосон охид хойд аавтай байсныг Эрдэнэтийнхэн онцолж байна
2017 оны 10 сарын 2

-Есөн давхраас үсэрч амиа хорлосон хоёр охин өмнөх орой нь хойд аав, амьдралын хүнд хэцүүг ярилцаж суужээ-

Өнгөрсөн наймдугаар сарын 16-ны 13.00 цагийн орчимд өсвөр насны хоёр охин Эрдэнэт хотын Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн ..... тоот байрны дээврээс үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед хэрэг гарахад охидыг “Цэнхэр халим” гэх тоглоомонд донтсоны улмаас ийнхүү амиа хорлосон гэх мэдээлэл хөвөрсөн. Гэвч Эрдэнэт хотын иргэдээс уг хэргийн талаар лавлахад арай өөр зүйл ярьж байна.

Тодруулбал, амиа хорлосон хоёр охин хоёул хойд аавтай байсан төдийгүй нэгнийх нь хойд эцэг ихэд дарамталж, зоддог байсан гэх. Харин нөгөө охиных нь хойд аав ээжийг нь байхгүйд оролдсон нь охидод ихэд хүндээр туссан гэх мэдээллийг хэлж байна.  Гэхдээ энэ мэдээлэл бол ам дамжсан цуу яриа гэдгийг эх сурвалж онцлон дурьдлаа.

Мөн дээврээс үсэрсэн хоёр охины найз /нэгнийх нь үеэл/ тухайн үед хамт үсрэхээр ярилцаад хэргийн газар цуг байсан бөгөөд яг хэрэг гарах мөчид “Айгаад байна. Чадахгүй нь ээ” хэмээн үсрээгүй аж.

Тэр охины хувьд нийгэмд айдас дагуулсан энэхүү хэргийн гол гэрч юм. Тиймээс охидын талаар болон тухайн үеийн сэтгэлзүй, нөхцөл байдлыг мэдүүлэгтээ тусгажээ. Талийгаач охид үсрэхийнхээ өмнөх өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан төдийгүй амьдралын хүнд хэцүү, хойд эцгийн дарамт шахалт зэргийг ярилцаж сэтгэл санааны гүн хямралд орсон байсан гэнэ.

Эрдэнэт хотын иргэдийн ярьж буйгаар хоёр охины нэгнийх нь ээж үсчин хийдэг бөгөөд талийгаач их хөөрхөн охин байсныг ч онцолж байлаа. Түүнчлэн, зарим эх сурвалжуудын хэлж буйгаар талийгаач охидын нэгнийх нь хойд эцэг аймгийн ЗДТГ ажилладаг төрийн албан хаагч гэнэ.

Ямартаа ч уг хэрэг ямар нэгэн донтуулдаг тоглоомоос болоогүй өсвөр насныхны сэтгэлзүй, стресс, гэр бүлийн байдлаас улбаатай гэдгийг Эрдэнэт хотын оршин суугчид ярьж байна.

Энэхүү мэдээллийг хүргэж байгаа гол зорилго нь эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, үргэлж ярилцаж, нийлж нөхөрлөж байгаа найз нөхдийг нь анхаарч судалж байх шаардлагатай байгааг эргэн сануулахад оршино.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (31)
  • Retweet (10)
  • 10-23 22:48
    Retweet (9)
  • 10-23 23:05
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (2)
  • 10-23 23:06
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-23 22:41
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 10-23 23:15
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 10-23 23:12
    Retweet (0)