С.Амарсайхан НИТХ-ын дарга болох уу?
2017 оны 9 сарын 29

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт хуралдаж, энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Хамгийн тэргүүнд яригдаж байгаа хүн төлөөлөгч С.Амарсайхан.

Тэрээр бизнесийн салбараас улс төр лүү орсон нэгэн бөгөөд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож багаас дэвшиж яваа бэлтгэл ангийн улс төрч. Намтарыг нь товч танилцуулахад 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе, 2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер, 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байсан.   2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр ажиллаж байгаа юм. Түүнийг НИТХ-ын даргаар томилох хамгийн магадлал өндөр нэгэн гэдгийг эргэн тойрныхон итгэл хүлээлгээд байгаа бөгөөд ирэх даваа гарагт НИТХ-ын дарга болох үгүй нь тодроно.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (82)
  • 04-20 06:04
    Retweet (14)
  • Retweet (10)
  • Retweet (10)
  • Retweet (7)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 04-20 06:34
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 04-20 07:00
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)